Техникийн зураг гэдэг нь техникийн тодорхой мэргэжилтэй хэсэг буюу архитектур, барилгын инженер, техникийн инженер, зохион бүтээх инженер болон загвар зохион бүтээгчид инженер техникийн стандарт, дүрмийн дагуу хийсэн зургийг хэлнэ. Зурсан зургийн тусламжтайгаар ямар нэгэн объектыг үйлдвэрлэх учир зураг нь маш тодорхой байх ёстой.
Түүх
Техникийн зургийн гарал үүсэл нь 15-р зуунаас эхлэлтэй. Тухайн үеийн төлөөлөгчөөр өнөөгийн алдарт Леонорда Да Винчи орох ба тэрээр олон нээлтүүдээ (жишээлбэл дайны зориулалт бүхий машин, нисэх аппарат гэх мэт) зургаар (техникийн) үлдээсэн байна. Геометрийн үндэс суурийг бүр түүнээс өмнө математикчид Самосын Пифагор мөн Алеxандрын Евклид нар нээн судалж байсан байна. Сүүлд 1700-д оны үеэс францын анхны нисэхийн пионер Жак де Вокансоны зурсан техникийн зургуудыг болон эсвэл 19-р зууны патентийн бичигт бүртгэсэн зургууд орно.
Сүүлийн зуун жилийн дотор техникийн зураг нь улам боловсронгуй болон хөгжиж ирсэн. Мөн зураг зурах маш олон төрлийн багаж хэрэгсэл (туш, муруй шугам, зургийн хавтан) бий болсноор зураг зурахад хялбар дөхөм болсон.
Компютерын техник (CAD) гарч ирснээр харандаа, туш, шугамын хэрэглээ бараг алга болж харин компютерын хэрэглээ ихсэх болсон.
Өнөөдөр ихэвчлэн техникийн дэвшилтэт технологи болох 3D-CAD-системийг хэрэглэж байна. Үүнийг хэрэглэхдээ эхлээд огторгуйн биетийг бий болгоод түүнээсээ техникийн зургийг уламжлан гаргадаг.

Technical draw
ReplyDelete