Showing posts with label Техникийн механик. Show all posts
Showing posts with label Техникийн механик. Show all posts

Wednesday, November 10, 2010

Бат бөхийн онол

Өнгөгүй пластик шугам дахь хүчдэлийг
давхар хугарлаар харуулсан байдал

Бат бөхийн онолын үндсэн зорилго нь машины эд хэсэг эсвэл барилга байгууламжийн ачаалал даах чадварыг тогтоох буюу өөрөөр хэлбэл ямар ачаалалд тухайн материал бат бөх байдлаа алдахыг найдвартайгаар тогтоон тодорхойлох юм. Бат бөх байдлаа алдана гэдэг нь эд хэсэг эсвэл байгууламжийн хугаралт эсвэл их хэмжээгээр хэлбэржилтэнд орон өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болохыг хэлнэ. 

Онолын үндэс

Бат бөх байдлаа алдахыг дараах байдлаар ялгаж болно.

  • Тогтоосон үүрэгт нөлөөлөл бий болох: жишээлбэл дуу чимээ, хэлбэлзэл, жижиг цооролт, байх ёсгүй хэлбэржилт үүсэх, ашигт үйлийн коэффициент буурах гэх мэт.
  • хязгаарлагдмал хэрэглээ (үүргийн гүйцэтгэл хангалттай бус): жишээ нь: дээр нэрлэгдсэн үзэгдлүүд илүү ихсэх бөгөөд тогтоосон хүлцэлээс давж гарах, зэврэлт, элэгдлийн хэмжээний хязгаараас хэтрэх гэх мэт. Үүнээс шалтгаалан гарах үр дагаварт жишээлбэл ачаалах чадварын бууралт, ажиллагааны эргэлтийн тооны бууралт, хэвийн ажиллагааны үеийн даралтын уналт г.м.
  • бүрэн эвдрэлд орох: хэтэрхий их пластикийн хэлбэржилтийн нөлөөгөөр эвдэрч гэмтэх эсвэл хугарах, мөн түүнчлэн нугаралт болон овойлтын улмаас тогтворжилтын алдагдал бий болох гэх мэт эсвэл хэт халалт, нягтшилын өөрчлөлт, холбоосууд тайлагдах зэргээс хамааралтайгаар ажиллагааны бүрэн зогсолт гэх мэт.

Ном зүй

  • Старовойтов Э. И. Сопротивление материалов. — М.: Физматлит, 2008. — С. 384. — 1000 экз. — ISBN 978-5-9221-0883-6.
  • Russel C. Hibbeler: Technische Mechanik 2 Festigkeitslehre. 8. Auflage. Pearson Deutschland, München 2013, ISBN 978-3-86894-126-5.
  • Walther Mann: Vorlesungen über Statik und Festigkeitslehre. Überarbeitete und erweiterte Auflage. Teubner, Stuttgart 1997, ISBN 3-519-15238-X.
  • Rolf Mahnken: Lehrbuch der Technischen Mechanik – Elastostatik, mit einer Einführung in Hybridstrukturen. Springer, Berlin 2015, ISBN 978-3-662-44797-0.
  • Tuesday, November 2, 2010

    Хугаралтын бат бөх

    Унадаг дугуйны хугарсан гишгүүр

    Хугаралтын бат бөх, мөн статикийн бат бөх, гэдэг нь эд ангийг ачаалалд оруулан, тухайн ачаалалыг жигд өсгөж механикийн хүчдэлээр хугаралтанд оруулахыг хэлэх бөгөөд үүнийг бат бөхийн онолоор судална. Ямар ачаалалд орсоноос шалтгаалан сунгалтын ачаалал, шахалтын ачаалал, нугалалтын ачаалал, зүсэлтийн ачаалал эсвэл мушгилтын бат бөх гэж хооронд нь ялгах бөгөөд эдгээр нь хоорондоо ялгаатай. 

    Тодорхой стандартчилагдсан туршилтын биетийг туршилтаар (жишээ нь сунгалтын ачааллын туршилт) түүний бат бөхийг шалган тогтоож материалын чанарын үзүүлэлтийг тогтоодог.

    Хугаралтын бат бөх нь туршилтын биетийн хөндлөн огтлолын талбай болон хугалах ачааллын харьцаагаар тодорхойлон үүнийгээ Паскалаар (ихэнхдээ мегапаскал буюу МПа) хэмжих ба нэг мегапаскал нь нэг ньютоныг харьцуулах нь миллиметрийн квадраттай тэнцүү.

    Эх сурвалж 

    1. Herbert Wittel, Dieter Jannasch, Joachim Voßiek, Christian Spura: Roloff/Matek Maschinenelemente. Springer Vieweg, 2019, ISBN 978-3-658-26280-8.

     

    Хүлцэл (техник)

    Хүлцэл гэж ямарваа нэг системийн төлөв байдлыг нэрлэх ба тухайн системийн хэвийн байдалд сөргөөр нөлөөлөн гажуудал үүсгэх эсвэл энэ гажуудл...

    Хамгийн их уншсан өгүүллэг