Wednesday, October 19, 2016

Хүлцэл (техник)

Хүлцэл гэж ямарваа нэг системийн төлөв байдлыг нэрлэх ба тухайн системийн хэвийн байдалд сөргөөр нөлөөлөн гажуудал үүсгэх эсвэл энэ гажуудлын эсрэг ямар нэг арга хэмжээг авах шаардлагатай болохыг нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хүлцэл нь хэвийн хэмжээ эсвэл хэвийн байдлаас тодорхой хэмжээгээр гажсанаар системийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн үг юм.

Үйлдвэрлэх процессын хүлцэл

Хоорондын хамаарал бүхий эд хэсгүүдийн хүлцлийг зүй зохистойгоор тогтоон тодорхойлсон үед эд хэсэг бүрийг бүтнээр нь солих бололцоог олгох ба үүгээр цуврал үйлдвэрлэлт болон олноор үйлдвэрлэx боломжийг олгодог. Хүлцэл нь мөн хоёр эд хэсгийн хоорондын хүлцлийг зорилготойгоор хүссэн сул тааралт эсвэл хэт зуурамтгай тааралтыг тохируулан хийх боломжийг олгоно.

Үйлдвэрлэлд хүлцлийг болж өгвөл хаягдал гаргахгүй байх талаас бодож тогтоох ёстой. 

Хэмжээсний хүлцэл

Зохион бүтээх хийцийн ба үйлдвэрлэлийн процессын хүлцэл нь өгөгдсөн хэмжээсний зөвшөөрөгдөх хэмжээнд гажиж болох хэмжээс юм. Энэ нь дээд ба доод хэмжээний хязгаарыг нэрлэх буюу өөрөөр хэлбэл хамгийн дээд хүлцэж болох хэмжээ болон хамгийн бага хүлцэж болох хэмжээгээр тогтоогдоно. Энэхүү тогтоосон хязгаарын дотор тухайн өгөгдөл үндсэн хэмжээс маань аль нэг тал руу хэлбийсэн байж болох юм. Тиймээс хэмжээсний хүлцэл нь өгөгдөл хэмжээсний зөвшөөрөгдөх гажилт юм. 

Хэмжээсний хүлцлийг дараах байдлаар ангилна:

  • ерөнхий хүлцэл
  • ISO-Хүлцэл
  • чөлөөтэй хүлцсэн хэмжээс

Урт ба өнцгийн ерөнхий хүлцэл

Урт ба өнцгийн ерөнхий хүлцэл нь тус тусад нь хүлцэгдээгүй зургийн бүх хэмжээ, өнцөгт хамаарна. Ерөнхий хүлцлийг ангилан хуваадаг. Техникийн зургийн булангийн хүснэгтэд тухайн зургийн ерөнхий хүлцлийг бүхэлд нь ISO 2768-m гэсэн товчлолоор зааж өгдөг. Харин тухайн зураг дотроо тодорхой хэсгийн хэмжээсийг нэмж хүлцэл хэмжээс зааж өгч бас болно. Ерөнхий хүлцлийг дараах байдлаар ангилна:

  • f нарийн – жишээлбэл нарийн эд ангийн техник (бугуйн механик цаг)
  • m дунд – жишээ нь машин үйлдвэрлэл
  • c тойм – жишээ нь цутгуурын техник
  • v хэт тойм – энэхүү хүлцлийн ангиллыг орчин үед бараг хэрэглэхээ больсон, учир нь орчин үеийн үйлдвэрлэх техник технологи нь маш өндөр нарийвчлалтай үйлдвэрлэх тул.

ISO хүлцлийн систем

Олон Улсын Стандартчиллын Байгууллагын хүлцлийн систем нь ISO стандартын дагуу эд ангиудын хоорондын тааралт ба тааралтын хэмжээст хамаарна. Тодорхойлогдсон хүлцлийн анги бүхий ISO хүлцлийг зөвхөн үйлдлийн ба тааралтын тусгай шаардлагад ашиглах ёстой. Өгөгдсөн хэмжээсний хүрээ нь ямар нэгэн хүлцлийг хасах эсвэл нэмэхгүйгээр үргэлж нэрлэсэн хэмжээсийг хэлнэ.

Ном зүй

  • Eberhard Felber, Klaus Felber: Toleranzen und Passungen. 14. Auflage. Fachbuchverlag, Leipzig 1989, ISBN 3-343-00021-3.
  • Hans Hoischen, Wilfried Hesser: Technisches Zeichnen. 32. Auflage. Cornelsen Verlag, Berlin 2009, ISBN 978-3-589-24132-3.
  • Walter Jorden: Form- und Lagetoleranzen, 3. Auflage, Hanser Verlag München Wien 2004, ISBN 3-446-22754-7.
  • Georg Henzold: Form und Lage, Beuth Verlag (DIN), ISBN 3-410-12658-9.

No comments:

Post a Comment

Хүлцэл (техник)

Хүлцэл гэж ямарваа нэг системийн төлөв байдлыг нэрлэх ба тухайн системийн хэвийн байдалд сөргөөр нөлөөлөн гажуудал үүсгэх эсвэл энэ гажуудл...

Хамгийн их уншсан өгүүллэг