DOT-дугаар гэдэг нь ерөнхийдөө TIN (Tire Identification Number) дугаарыг хэлэх буюу тээврийн хэрэгслийн дугуйны хажуу бөөрөн дээр хамгийн багадаа нэг талд нь шахаж гаргасан дугаарын дараалал бөгөөд энэ нь тухайн дугуйны үйлдвэрлэсэн хугацааны мэдээлэл юм. DOT гэдэг нь Department of Transportation (орч. Холбооны Нэгдсэн Улсын Зам Тээврийн Яам) гэсэн үгийн товчлол бөгөөд 1970-аад оны сүүл 80-аад оны эхээр анх хэрэглэж эхэлжээ. Өнөөдөр дэлхий даяар дугуй үйлдвэрлэгчид энэ дугаарын системийг хэрэглэж байна.
DOT-Дугаарын бүтэц
DOT-дугаар нь дөрвөн хэсгээс бүрдэнэ:
- Plantcode:[1]
Эхний хоёр тэмдэгт нь үйлдвэрлэсэн газрын тэмдэглэгээ
Жишээлбэл: 9Ц = БРИДЖСТОУН ИТАЛИ С.П.А./БАРИ - Sizecode:
Удаах хоёр тэмдэгт нь дугуйн хэмжээс - Typecode:
Үүний араас үйлдвэрлэгчийн тусгай код байна, энэ гэхдээ заавал байх албагүй. - Үйлдвэрлэсэн огноо
Сүүлчийн дөрвөн оронтой тоо нь (ихэнхдээ овал хэлбэрийн хүрээтэй) үйлдвэрлэсэн долоо хоног болон жилийг заадаг.
Үйлдвэрлэсэн огноо
DOT-TIN дугаарыг ихэнхдээ дугуйн хоёр талд, үйлдвэрлэсэн огноог (долоо хоногийн код) дугуйн зөвхөн нэг бөөрөнд шарсан байна. Чигийн заалттай дугуйн баруун талд, гадна дотнын заалттай дугуйн гадна талд нь долоо хоногийн кодыг шивсэн байдаг.
DOT 9C8N L5W T 0312 2012 оны 3 дахь долоо хоногт үйлдвэрлэсэн |