Wednesday, October 19, 2016

Хүлцэл (техник)

Хүлцэл гэж ямарваа нэг системийн төлөв байдлыг нэрлэх ба тухайн системийн хэвийн байдалд сөргөөр нөлөөлөн гажуудал үүсгэх эсвэл энэ гажуудлын эсрэг ямар нэг арга хэмжээг авах шаардлагатай болохыг нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хүлцэл нь хэвийн хэмжээ эсвэл хэвийн байдлаас тодорхой хэмжээгээр гажсанаар системийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн үг юм.

Үйлдвэрлэх процессын хүлцэл

Хоорондын хамаарал бүхий эд хэсгүүдийн хүлцлийг зүй зохистойгоор тогтоон тодорхойлсон үед эд хэсэг бүрийг бүтнээр нь солих бололцоог олгох ба үүгээр цуврал үйлдвэрлэлт болон олноор үйлдвэрлэx боломжийг олгодог. Хүлцэл нь мөн хоёр эд хэсгийн хоорондын хүлцлийг зорилготойгоор хүссэн сул тааралт эсвэл хэт зуурамтгай тааралтыг тохируулан хийх боломжийг олгоно.

Үйлдвэрлэлд хүлцлийг болж өгвөл хаягдал гаргахгүй байх талаас бодож тогтоох ёстой. 

Хэмжээсний хүлцэл

Зохион бүтээх хийцийн ба үйлдвэрлэлийн процессын хүлцэл нь өгөгдсөн хэмжээсний зөвшөөрөгдөх хэмжээнд гажиж болох хэмжээс юм. Энэ нь дээд ба доод хэмжээний хязгаарыг нэрлэх буюу өөрөөр хэлбэл хамгийн дээд хүлцэж болох хэмжээ болон хамгийн бага хүлцэж болох хэмжээгээр тогтоогдоно. Энэхүү тогтоосон хязгаарын дотор тухайн өгөгдөл үндсэн хэмжээс маань аль нэг тал руу хэлбийсэн байж болох юм. Тиймээс хэмжээсний хүлцэл нь өгөгдөл хэмжээсний зөвшөөрөгдөх гажилт юм. 

Хэмжээсний хүлцлийг дараах байдлаар ангилна:

  • ерөнхий хүлцэл
  • ISO-Хүлцэл
  • чөлөөтэй хүлцсэн хэмжээс

Урт ба өнцгийн ерөнхий хүлцэл

Урт ба өнцгийн ерөнхий хүлцэл нь тус тусад нь хүлцэгдээгүй зургийн бүх хэмжээ, өнцөгт хамаарна. Ерөнхий хүлцлийг ангилан хуваадаг. Техникийн зургийн булангийн хүснэгтэд тухайн зургийн ерөнхий хүлцлийг бүхэлд нь ISO 2768-m гэсэн товчлолоор зааж өгдөг. Харин тухайн зураг дотроо тодорхой хэсгийн хэмжээсийг нэмж хүлцэл хэмжээс зааж өгч бас болно. Ерөнхий хүлцлийг дараах байдлаар ангилна:

  • f нарийн – жишээлбэл нарийн эд ангийн техник (бугуйн механик цаг)
  • m дунд – жишээ нь машин үйлдвэрлэл
  • c тойм – жишээ нь цутгуурын техник
  • v хэт тойм – энэхүү хүлцлийн ангиллыг орчин үед бараг хэрэглэхээ больсон, учир нь орчин үеийн үйлдвэрлэх техник технологи нь маш өндөр нарийвчлалтай үйлдвэрлэх тул.

ISO хүлцлийн систем

Олон Улсын Стандартчиллын Байгууллагын хүлцлийн систем нь ISO стандартын дагуу эд ангиудын хоорондын тааралт ба тааралтын хэмжээст хамаарна. Тодорхойлогдсон хүлцлийн анги бүхий ISO хүлцлийг зөвхөн үйлдлийн ба тааралтын тусгай шаардлагад ашиглах ёстой. Өгөгдсөн хэмжээсний хүрээ нь ямар нэгэн хүлцлийг хасах эсвэл нэмэхгүйгээр үргэлж нэрлэсэн хэмжээсийг хэлнэ.

Ном зүй

  • Eberhard Felber, Klaus Felber: Toleranzen und Passungen. 14. Auflage. Fachbuchverlag, Leipzig 1989, ISBN 3-343-00021-3.
  • Hans Hoischen, Wilfried Hesser: Technisches Zeichnen. 32. Auflage. Cornelsen Verlag, Berlin 2009, ISBN 978-3-589-24132-3.
  • Walter Jorden: Form- und Lagetoleranzen, 3. Auflage, Hanser Verlag München Wien 2004, ISBN 3-446-22754-7.
  • Georg Henzold: Form und Lage, Beuth Verlag (DIN), ISBN 3-410-12658-9.

Monday, October 3, 2016

Мофа

Швейцарын шуудангийн мофа
Мофа нь (гер.Motor-Fahrrad буюу Motorisiertes Fahrradмоторт унадаг дугуй буюу моторжуулсан унадаг дугуй гэсэн үгээс бүтсэн нийлмэл нэр үг юм. 

Түүх

Анхны моторжуулсан унадаг дугуйг моторт унадаг дугуй хэмээн нэрлэжээ. 1929 онд гарсан дэлхийн эдийн засгийн хямралын үеэр унадаг дугуйнд нэмж угсардаг моторыг зохион бүтээсэн ба үүнийг дэлхийн хоёрдугаар дайны дараа туслах мотортой унадаг дугуй хэмээн нэрлэж байжээ. Үүнээс дамжин бий болсон педал буюу дөрөөтэй арай хурдан моторжуулсан унадаг дугуйг мопед хэмээн нэрлээд түүний хурд багатай хувилбарыг мофа хэмээн нэрлэх болжээ.

Швейцар

1961 онд Швейцарт мотортой унадаг дугуй хэмээх нэршлийг хуулиар бий болгосон бөгөөд анхны энэ төрлийн мофаг орон нутгийн зах зээл дээр Пони Мотос компани үйлдвэрлэн гаргаж байв. Мофа нь тухайн үедээ ажилчид, хөдөө аж ахуйн салбар болон залуусын хэрэглээний салшгүй нэг хэсэг байв. Хүмүүсийн амьжиргааны төвшин дээшилсэн, мөн түүнчлэн дуулга зайлшгүй хэрэглэх зэргээс гадна шинээр бий болсон моторжуулсан унадаг дугуйн өөр нэг хувилбар болох мотороллероос шалтгаалан мофагийн эрэлт хэрэгцээ улам бүр багассан байна.[1][2]

Герман

1965 оны дөрөвдүгээр сарын 23-нд Баруун Германд мопедийн доор мофад зориулсан шинэ ангиллыг хуульчлан гаргасан бөгөөд мофаг жолоодохын тулд мопедтэй адил жолооны үнэмлэх шаардлагагүй юм.[3] Энэ хуулийн заалтаар мофа нь нэг мөртэй, нэг суудалтай, дээд хурд нь 25 км/ц-с хэтрэхгүй, хөдөлгүүрийн эргэлт хамгийн ихдээ 4800 мин-1 байхыг заасан байна. Өөрийн гэсэн дизайнтайгаас гадна жолооны үнэнлэх шаардлагагүйгээс хамааралтайгаар мофа нь 1980-аад он хүртэл өргөн хэрэглэгдэж байлаа. Мофаг хамгийн ихээр хэрэглэж байх үед германд нийт 25 үйлдвэрийн 140 гаруй загвар үйлдвэрлэгдэж байж.[4] 1980-д оны сүүлээр мофа нь моодноос гарч түүний үйлдвэрлэл ч эрс багассан байна. Зүүн Германд богино хугацаанд бас л мофаг үйлдвэрлэж байсны тоонд Симсон СЛ1 ордог. Гэхдээ зүүн германд мофаны тусгай ангилал байгаагүй зөвхөн моторжуулсан унадаг дугуйн ангилалтай байгаад тус ангилал нь заавал жолооны үнэмлэх шаарддаг байсан учир тийм өргөн дэлгэр тархаж чадаагүй аж.

Эх сурвалж

  1. NZZ: Es gibt sie noch, die Töffli, abgerufen am 18. September 2015
  2. Der Bund: Ein Massengefährt ist zum Nischenprodukt geworden, abgerufen am 18. September 2015
  3. Verordnung zur Änderung der Straßenverkehrs-Zulassungs-Ordnung vom 23. April 1965, Bundesgesetzblatt Teil I, S. 344.
  4. MOTORRAD Katalog 1972/73: S. 240–243; MOTORRAD Katalog 1976: S. 238–240; Motorrad 4/1980: S. 42–50

Tuesday, August 16, 2016

Тулгуурын хийц

Тулгуурын хийц бүхий ган гүүр
Тулгуурын хийц гэдэг нь саваан хийц бөгөөд түүний саваанууд нь зөвхөн нормаль хүчинд ачаалагдсан байна. Хамгийн энгийн тулгуурын хийц нь гурван ширхэг саваанаас бүрдсэн гурвалжин юм. Ийм тулгуурын хийцийг хийхийн тулд нэг савааны хоёр үзүүрт нөгөө хоёр савааны үзүүрүүдийг холбон зангилаа үүсгэн хийнэ.[1]

Хийсвэрээр тооцоолоx үед тулгуурын хийцэнд ямар ч нугалах момент үүсдэггүй. Харин бодит тулгуурын хийцэнд бага зэрэг нугалах момент үүсэх боловч үүнийг холболтын хийцээр нь маш бага үүсгэхээр тооцоолон нугаралтын моментийг хэмжээг тооцолгүй орхиж болох ч статикийн тооцоонд заавал хийх шаардлагатай байдаг.

Хэрэглээ

Барилгын салбар

Барилгын салбарт тулгуурын хийц нь өөр бусад хийцтэй даацын чадвараар нь харьцуулахад харьцангуй бага жинтэй байдаг. Тулгуурын хийцтэй барилга нь газар хөдлөлтөнд тэсвэр өндөртэй байна.[2]

Чингэлэг тээвэрлэх гүүрэн хийц:
кран гүүр болон краны тулгуур нь ч тулгуурын хийцээр хийгджээ.

Автомашин үйлдвэрлэл

Автомашин болон мотоциклийн үйлдвэрлэлд тулгуурын хийцийг шассид буюу аралд хэрэглэнэ. Гэхдээ энд зөвхөн гурвалжин бус хийцийг ашиглах ба ялангуяа мотоциклийн аралд илүү тохиолдоно. Ийм төрлийн хийцийг холимог хэлбэр гэж нэрлэх ба түүний булангуудыг нэмэлт саваа буюу тулгуураар хүчитгэж өгдөг.

Эх сурвалж

  1. K. Meskouris, E. Hake: Саваан тулгуурын хийцийн статик. Шпрингер, 2009, хуудас 95.
  2. Александр фон Хумболдт сан: Хөгжиж буй орнуудад зориулсан газар хөдлөлтөнд тэсвэртэй байшин. (Memento 29. Тавдугаар сар 2010 цахим архивт) (герман хэлээр)

Thursday, June 16, 2016

Хадаас

Төмөр хадаас
Хадаас гэж техникт төгсгөлийн доод үзүүрийг нь шовхлон үзүүрлэсэн, толгойн дээд хэсгийг хавтгайлсан эсвэл шахаж голчийг нь өргөтгөсөн металл болон модон материалаас бүтсэн цөн юм. Хадаасаар эд хэсгийг хооронд нь холбох болон тогтооход хэрэглэх ба ялангуяа модон бүтээгдэхүүнд ихээр хэрэглэдэг.

Хадаас хийхэд хамгийн ихээр хэрэглэдэг материалд ган, зэс, гууль орно. Хадаасыг нэг бол алхаар цохин оруулах эс бөгөөс даралттай хийн хадагч машинаар хадаж болно. Хадаас нь хамгийн эртний холбогч эд юм. Үүнд МЭӨ 5101 онд Саксон мужид барьсан модон худагт ашигласан байна. Үүнийг модонд нь байх жилийн цагирагаар яг тодорхойлон тогтоосон аж.[1]

Үйлдвэрлэл

Металл хадаасыг эртнээс нааш хадаасны дархан давтан хийдэг байв. Зарим нэгэн хадаасны төрлийг одоо ч ингэж хийдэг бөгөөд үүнд жишээлбэл тахны хадаас ордог. Хамгийн анх хадаасыг машинаар хийх туршилтыг 1775[2]онд шинэ англид хийсэн байна. Үүний тулд бага зэргийн конус хэлбэртэй хавтгай нимгэн төмрийг таслан толгойн хэсэг болоод үзүүрийг нь шахаж хийжээ. Энэ оролдлогыг хийсэн зохион бүтээгчдийн нэг нь Якоб Перкинс хэмээх америк хүн юм.[2] 1790 онд хадаасыг үйлдвэрийн аргаар хийх хоёр патентыг англид Томас Клиффорд авсан байна.[3]

Яг ойролцоо цаг үед францад төмөр утсаар хадаасыг машинаар үйлдвэрлэж эхлэв. 1806[4] оноос эхлэн францад анхны хадаас үйлдвэрлэх патентыг авчээ. Энэ хадаас нь тухайн үедээ францын хадаас, парисын хадаас эсвэл парисын цөн[5] гэх мэтээр нэрлэгдэж байв.

Гар аргаар давтан хийдэг байсан хадаасыг үйлдвэрт машинаар үйлдвэрлэн гаргах хүртэл түүний хөгжлийн процесс ихэд удаан явагдсан. Тиймээс ч төмөр цөнг анх 1850[2] оны үед хойд америкт эд зүйлсийг бүрээслэгч нар хийсэн бол том хэмжээ бүхий төмөр утсаар хийсэн хадаас 1870[2] оны үед германаас цагаачлан очсон цагаачид өөрсдийн авч очсон суурь машинаар үйлдвэрлэн гаргасан байна.

Өнөө үед хадаасыг төмөр утаснаас хүйтэн хэлбэржүүлэх аргаар үйлдвэрлэн гаргадаг. 

Материал

Орчин үеийн бүхий л хадаасыг гангаар хийдэг. Хэрвээ хадаасыг зориуд ган хадаас хэмээн онцолсон тохиолдолд тухайн хадаасыг хатуулгийг сайжруулах үүднээс гангаа хатаасны дараа жишээлбэл давстай усанд дүрсэн гэсэн үг юм.

Хатуулгийг нь сайжруулах боловсруулалт хийгдээгүй ган хадаас нь амархан муруйдаг тул хадах явцад алхаар дахин дахин тэгшилж нүдэх шаардлагатай байдаг. Хатуулаг боловсруулалт бүхий ган хадаас нь ердийн нөхцөлд тийм ч амархан тахийхгүй бөгөөд хэрвээ нугарах ачаалалд орвол шууд хугардаг. Мөн түүнчлэн ган хадаасыг зэврэлтээс хамгаалан цайржуулсан гангаар эсвэл зэвэрдэггүй гангаар үйлдвэрлэдэг. Ган хадаасыг нэмж будах нь зөвхөн гоёлын зориулалттай бөгөөд зэврэлтээс тогтмол хамгаалах хамгаалалт бол биш юм.

Мөн зэс ба гуулин хийсэн хадаас бас байх ба эдгээрийг давуу чанарт:

  • тавилгын үйлдвэрлэлд улаан эсвэл шаргал өнгийн хадаасаар гоёлын зориулалттай хэрэглэдэг
  • зэвэрдэггүй учир усан завь хийхэд ашигтай талтай
  • соронзон чанар байхгүй

Эх сурвалж

  1. Angelika Franz: Die ältesten Holznägel der Welt. Der Spiegel30. Dezember 2010. Abgerufen am 6. März 2012.
  2. History of the manufacture of iron in all ages, and particularly in the United States from colonial times to 1891. The American Iron And Steel Association, 1892, ab Seite 448. Abgerufen am 25. Juni 2013.
  3. Thomas Martin: The circle of the mechanical arts, London 1815, Seite 455.
  4. Peter Priess: Wire Nails in North America. Bulletin of the Association for Preservation Technology, Vol. 5, No. 4 (1973), S. 87-92. Abgerufen am 25. Juni 2013.
  5. Carl Friedrich Alexander Hartmann: Conversations-Lexikon der Berg-, Hütten- & Salzwerkskunde und ihrer Hülfswissenschaften. Band 3, Scheible, Stuttgart 1841, ab Seite 621. Abgerufen am 25. Juni 2013.

Thursday, February 4, 2016

Төхөөрөмж

Төхөөрөмж гэдэг нь орон зайн хувьд тусгаарлагдсан зүйлийг нэрлэх дээд нэршил бөгөөд үүнд нэг болон хэд хэдэн бүлгийн нийлбэр байж болдог. Төхөөрөмжөөр ямарваа зүйлийг засварлах, үйлдвэрлэх эсвэл нөлөөлөх боломжтой.[1][2][3]

Төхөөрөмж хэмээх дээд нэр томьёоны дотор олон олон төрөл зүйл байх ба үүнд жишээлбэл цахилгаан төхөөрөмж, гэр ахуйн төхөөрөмж, хэмжих төхөөрөмж, барилгын төхөөрөмж, аппарат, машин, багаж, радио болон зурагт орно.  

Төхөөрөмж нь үндсэндээ эд ангийн нийлбэрүүдээс бүтнэ. Мөн ганцхан эд хэсгийн бүлэг ч байж болох ба эдгээр нь хоорондоо тодорхой харилцаа байхгүй төхөөрөмжийн бүрдэл ч бас байна. Жишээлбэл компьютер нь ихэвчлэн тус тусдаа ажиллагаа бүхий эд хэсгүүдээс бүрдэх ба тус эд хэсгүүд нь хоорондоо харилцаагаар холбогдож байдаг төхөөрөмж юм.

Техникт төхөөрөмжийг ихэвчлэн дохио боловсруулагч буюу мэдээлэл боловсруулагч системийг нэрлэдэг.[4] Харин машиныг төхөөрөмжтэй харьцуулбал ихэвчлэн энерги эсвэл бодисыг боловсруулах систем гэж тодорхойлдог. Процесс техникт бодисыг боловсруулах системийг аппарат гэх нэр томьёог ашиглана. 

Эх сурвалж

  1. TheFreeDictionary, Farlex Inc.: Gerät
  2. Digitales Wörterbuch der deutschen Sprache des 20. Jahrhunderts: Gerät. Berlin-Brandenburgische Akademie der Wissenschaften (Hrsg.), 2003
  3. Gerät In: Karl Ernst Georges: Kleines deutsch-lateinisches Handwörterbuch. 7. Auflage, Hannover und Leipzig 1910 (Nachdruck Darmstadt 1999), Spalte 1070-1071, Online-Ausgabe des Wörterbuchs im zeno.org-Internetportal
  4. J. Lienig, H. Brümmer: Elektronische Gerätetechnik -- Grundlagen für das Entwickeln elektronischer Baugruppen und Geräte. Berlin: Springer Vieweg, 2014, S. 33.

Хүлцэл (техник)

Хүлцэл гэж ямарваа нэг системийн төлөв байдлыг нэрлэх ба тухайн системийн хэвийн байдалд сөргөөр нөлөөлөн гажуудал үүсгэх эсвэл энэ гажуудл...

Хамгийн их уншсан өгүүллэг