Thursday, June 16, 2016

Хадаас

Төмөр хадаас
Хадаас гэж техникт төгсгөлийн доод үзүүрийг нь шовхлон үзүүрлэсэн, толгойн дээд хэсгийг хавтгайлсан эсвэл шахаж голчийг нь өргөтгөсөн металл болон модон материалаас бүтсэн цөн юм. Хадаасаар эд хэсгийг хооронд нь холбох болон тогтооход хэрэглэх ба ялангуяа модон бүтээгдэхүүнд ихээр хэрэглэдэг.

Хадаас хийхэд хамгийн ихээр хэрэглэдэг материалд ган, зэс, гууль орно. Хадаасыг нэг бол алхаар цохин оруулах эс бөгөөс даралттай хийн хадагч машинаар хадаж болно. Хадаас нь хамгийн эртний холбогч эд юм. Үүнд МЭӨ 5101 онд Саксон мужид барьсан модон худагт ашигласан байна. Үүнийг модонд нь байх жилийн цагирагаар яг тодорхойлон тогтоосон аж.[1]

Үйлдвэрлэл

Металл хадаасыг эртнээс нааш хадаасны дархан давтан хийдэг байв. Зарим нэгэн хадаасны төрлийг одоо ч ингэж хийдэг бөгөөд үүнд жишээлбэл тахны хадаас ордог. Хамгийн анх хадаасыг машинаар хийх туршилтыг 1775[2]онд шинэ англид хийсэн байна. Үүний тулд бага зэргийн конус хэлбэртэй хавтгай нимгэн төмрийг таслан толгойн хэсэг болоод үзүүрийг нь шахаж хийжээ. Энэ оролдлогыг хийсэн зохион бүтээгчдийн нэг нь Якоб Перкинс хэмээх америк хүн юм.[2] 1790 онд хадаасыг үйлдвэрийн аргаар хийх хоёр патентыг англид Томас Клиффорд авсан байна.[3]

Яг ойролцоо цаг үед францад төмөр утсаар хадаасыг машинаар үйлдвэрлэж эхлэв. 1806[4] оноос эхлэн францад анхны хадаас үйлдвэрлэх патентыг авчээ. Энэ хадаас нь тухайн үедээ францын хадаас, парисын хадаас эсвэл парисын цөн[5] гэх мэтээр нэрлэгдэж байв.

Гар аргаар давтан хийдэг байсан хадаасыг үйлдвэрт машинаар үйлдвэрлэн гаргах хүртэл түүний хөгжлийн процесс ихэд удаан явагдсан. Тиймээс ч төмөр цөнг анх 1850[2] оны үед хойд америкт эд зүйлсийг бүрээслэгч нар хийсэн бол том хэмжээ бүхий төмөр утсаар хийсэн хадаас 1870[2] оны үед германаас цагаачлан очсон цагаачид өөрсдийн авч очсон суурь машинаар үйлдвэрлэн гаргасан байна.

Өнөө үед хадаасыг төмөр утаснаас хүйтэн хэлбэржүүлэх аргаар үйлдвэрлэн гаргадаг. 

Материал

Орчин үеийн бүхий л хадаасыг гангаар хийдэг. Хэрвээ хадаасыг зориуд ган хадаас хэмээн онцолсон тохиолдолд тухайн хадаасыг хатуулгийг сайжруулах үүднээс гангаа хатаасны дараа жишээлбэл давстай усанд дүрсэн гэсэн үг юм.

Хатуулгийг нь сайжруулах боловсруулалт хийгдээгүй ган хадаас нь амархан муруйдаг тул хадах явцад алхаар дахин дахин тэгшилж нүдэх шаардлагатай байдаг. Хатуулаг боловсруулалт бүхий ган хадаас нь ердийн нөхцөлд тийм ч амархан тахийхгүй бөгөөд хэрвээ нугарах ачаалалд орвол шууд хугардаг. Мөн түүнчлэн ган хадаасыг зэврэлтээс хамгаалан цайржуулсан гангаар эсвэл зэвэрдэггүй гангаар үйлдвэрлэдэг. Ган хадаасыг нэмж будах нь зөвхөн гоёлын зориулалттай бөгөөд зэврэлтээс тогтмол хамгаалах хамгаалалт бол биш юм.

Мөн зэс ба гуулин хийсэн хадаас бас байх ба эдгээрийг давуу чанарт:

  • тавилгын үйлдвэрлэлд улаан эсвэл шаргал өнгийн хадаасаар гоёлын зориулалттай хэрэглэдэг
  • зэвэрдэггүй учир усан завь хийхэд ашигтай талтай
  • соронзон чанар байхгүй

Эх сурвалж

  1. Angelika Franz: Die ältesten Holznägel der Welt. Der Spiegel30. Dezember 2010. Abgerufen am 6. März 2012.
  2. History of the manufacture of iron in all ages, and particularly in the United States from colonial times to 1891. The American Iron And Steel Association, 1892, ab Seite 448. Abgerufen am 25. Juni 2013.
  3. Thomas Martin: The circle of the mechanical arts, London 1815, Seite 455.
  4. Peter Priess: Wire Nails in North America. Bulletin of the Association for Preservation Technology, Vol. 5, No. 4 (1973), S. 87-92. Abgerufen am 25. Juni 2013.
  5. Carl Friedrich Alexander Hartmann: Conversations-Lexikon der Berg-, Hütten- & Salzwerkskunde und ihrer Hülfswissenschaften. Band 3, Scheible, Stuttgart 1841, ab Seite 621. Abgerufen am 25. Juni 2013.

Хүлцэл (техник)

Хүлцэл гэж ямарваа нэг системийн төлөв байдлыг нэрлэх ба тухайн системийн хэвийн байдалд сөргөөр нөлөөлөн гажуудал үүсгэх эсвэл энэ гажуудл...

Хамгийн их уншсан өгүүллэг