Wednesday, October 19, 2016

Хүлцэл (техник)

Хүлцэл гэж ямарваа нэг системийн төлөв байдлыг нэрлэх ба тухайн системийн хэвийн байдалд сөргөөр нөлөөлөн гажуудал үүсгэх эсвэл энэ гажуудлын эсрэг ямар нэг арга хэмжээг авах шаардлагатай болохыг нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хүлцэл нь хэвийн хэмжээ эсвэл хэвийн байдлаас тодорхой хэмжээгээр гажсанаар системийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн үг юм.

Үйлдвэрлэх процессын хүлцэл

Хоорондын хамаарал бүхий эд хэсгүүдийн хүлцлийг зүй зохистойгоор тогтоон тодорхойлсон үед эд хэсэг бүрийг бүтнээр нь солих бололцоог олгох ба үүгээр цуврал үйлдвэрлэлт болон олноор үйлдвэрлэx боломжийг олгодог. Хүлцэл нь мөн хоёр эд хэсгийн хоорондын хүлцлийг зорилготойгоор хүссэн сул тааралт эсвэл хэт зуурамтгай тааралтыг тохируулан хийх боломжийг олгоно.

Үйлдвэрлэлд хүлцлийг болж өгвөл хаягдал гаргахгүй байх талаас бодож тогтоох ёстой. 

Хэмжээсний хүлцэл

Зохион бүтээх хийцийн ба үйлдвэрлэлийн процессын хүлцэл нь өгөгдсөн хэмжээсний зөвшөөрөгдөх хэмжээнд гажиж болох хэмжээс юм. Энэ нь дээд ба доод хэмжээний хязгаарыг нэрлэх буюу өөрөөр хэлбэл хамгийн дээд хүлцэж болох хэмжээ болон хамгийн бага хүлцэж болох хэмжээгээр тогтоогдоно. Энэхүү тогтоосон хязгаарын дотор тухайн өгөгдөл үндсэн хэмжээс маань аль нэг тал руу хэлбийсэн байж болох юм. Тиймээс хэмжээсний хүлцэл нь өгөгдөл хэмжээсний зөвшөөрөгдөх гажилт юм. 

Хэмжээсний хүлцлийг дараах байдлаар ангилна:

  • ерөнхий хүлцэл
  • ISO-Хүлцэл
  • чөлөөтэй хүлцсэн хэмжээс

Урт ба өнцгийн ерөнхий хүлцэл

Урт ба өнцгийн ерөнхий хүлцэл нь тус тусад нь хүлцэгдээгүй зургийн бүх хэмжээ, өнцөгт хамаарна. Ерөнхий хүлцлийг ангилан хуваадаг. Техникийн зургийн булангийн хүснэгтэд тухайн зургийн ерөнхий хүлцлийг бүхэлд нь ISO 2768-m гэсэн товчлолоор зааж өгдөг. Харин тухайн зураг дотроо тодорхой хэсгийн хэмжээсийг нэмж хүлцэл хэмжээс зааж өгч бас болно. Ерөнхий хүлцлийг дараах байдлаар ангилна:

  • f нарийн – жишээлбэл нарийн эд ангийн техник (бугуйн механик цаг)
  • m дунд – жишээ нь машин үйлдвэрлэл
  • c тойм – жишээ нь цутгуурын техник
  • v хэт тойм – энэхүү хүлцлийн ангиллыг орчин үед бараг хэрэглэхээ больсон, учир нь орчин үеийн үйлдвэрлэх техник технологи нь маш өндөр нарийвчлалтай үйлдвэрлэх тул.

ISO хүлцлийн систем

Олон Улсын Стандартчиллын Байгууллагын хүлцлийн систем нь ISO стандартын дагуу эд ангиудын хоорондын тааралт ба тааралтын хэмжээст хамаарна. Тодорхойлогдсон хүлцлийн анги бүхий ISO хүлцлийг зөвхөн үйлдлийн ба тааралтын тусгай шаардлагад ашиглах ёстой. Өгөгдсөн хэмжээсний хүрээ нь ямар нэгэн хүлцлийг хасах эсвэл нэмэхгүйгээр үргэлж нэрлэсэн хэмжээсийг хэлнэ.

Ном зүй

  • Eberhard Felber, Klaus Felber: Toleranzen und Passungen. 14. Auflage. Fachbuchverlag, Leipzig 1989, ISBN 3-343-00021-3.
  • Hans Hoischen, Wilfried Hesser: Technisches Zeichnen. 32. Auflage. Cornelsen Verlag, Berlin 2009, ISBN 978-3-589-24132-3.
  • Walter Jorden: Form- und Lagetoleranzen, 3. Auflage, Hanser Verlag München Wien 2004, ISBN 3-446-22754-7.
  • Georg Henzold: Form und Lage, Beuth Verlag (DIN), ISBN 3-410-12658-9.

Monday, October 3, 2016

Мофа

Швейцарын шуудангийн мофа
Мофа нь (гер.Motor-Fahrrad буюу Motorisiertes Fahrradмоторт унадаг дугуй буюу моторжуулсан унадаг дугуй гэсэн үгээс бүтсэн нийлмэл нэр үг юм. 

Түүх

Анхны моторжуулсан унадаг дугуйг моторт унадаг дугуй хэмээн нэрлэжээ. 1929 онд гарсан дэлхийн эдийн засгийн хямралын үеэр унадаг дугуйнд нэмж угсардаг моторыг зохион бүтээсэн ба үүнийг дэлхийн хоёрдугаар дайны дараа туслах мотортой унадаг дугуй хэмээн нэрлэж байжээ. Үүнээс дамжин бий болсон педал буюу дөрөөтэй арай хурдан моторжуулсан унадаг дугуйг мопед хэмээн нэрлээд түүний хурд багатай хувилбарыг мофа хэмээн нэрлэх болжээ.

Швейцар

1961 онд Швейцарт мотортой унадаг дугуй хэмээх нэршлийг хуулиар бий болгосон бөгөөд анхны энэ төрлийн мофаг орон нутгийн зах зээл дээр Пони Мотос компани үйлдвэрлэн гаргаж байв. Мофа нь тухайн үедээ ажилчид, хөдөө аж ахуйн салбар болон залуусын хэрэглээний салшгүй нэг хэсэг байв. Хүмүүсийн амьжиргааны төвшин дээшилсэн, мөн түүнчлэн дуулга зайлшгүй хэрэглэх зэргээс гадна шинээр бий болсон моторжуулсан унадаг дугуйн өөр нэг хувилбар болох мотороллероос шалтгаалан мофагийн эрэлт хэрэгцээ улам бүр багассан байна.[1][2]

Герман

1965 оны дөрөвдүгээр сарын 23-нд Баруун Германд мопедийн доор мофад зориулсан шинэ ангиллыг хуульчлан гаргасан бөгөөд мофаг жолоодохын тулд мопедтэй адил жолооны үнэмлэх шаардлагагүй юм.[3] Энэ хуулийн заалтаар мофа нь нэг мөртэй, нэг суудалтай, дээд хурд нь 25 км/ц-с хэтрэхгүй, хөдөлгүүрийн эргэлт хамгийн ихдээ 4800 мин-1 байхыг заасан байна. Өөрийн гэсэн дизайнтайгаас гадна жолооны үнэнлэх шаардлагагүйгээс хамааралтайгаар мофа нь 1980-аад он хүртэл өргөн хэрэглэгдэж байлаа. Мофаг хамгийн ихээр хэрэглэж байх үед германд нийт 25 үйлдвэрийн 140 гаруй загвар үйлдвэрлэгдэж байж.[4] 1980-д оны сүүлээр мофа нь моодноос гарч түүний үйлдвэрлэл ч эрс багассан байна. Зүүн Германд богино хугацаанд бас л мофаг үйлдвэрлэж байсны тоонд Симсон СЛ1 ордог. Гэхдээ зүүн германд мофаны тусгай ангилал байгаагүй зөвхөн моторжуулсан унадаг дугуйн ангилалтай байгаад тус ангилал нь заавал жолооны үнэмлэх шаарддаг байсан учир тийм өргөн дэлгэр тархаж чадаагүй аж.

Эх сурвалж

  1. NZZ: Es gibt sie noch, die Töffli, abgerufen am 18. September 2015
  2. Der Bund: Ein Massengefährt ist zum Nischenprodukt geworden, abgerufen am 18. September 2015
  3. Verordnung zur Änderung der Straßenverkehrs-Zulassungs-Ordnung vom 23. April 1965, Bundesgesetzblatt Teil I, S. 344.
  4. MOTORRAD Katalog 1972/73: S. 240–243; MOTORRAD Katalog 1976: S. 238–240; Motorrad 4/1980: S. 42–50

Хүлцэл (техник)

Хүлцэл гэж ямарваа нэг системийн төлөв байдлыг нэрлэх ба тухайн системийн хэвийн байдалд сөргөөр нөлөөлөн гажуудал үүсгэх эсвэл энэ гажуудл...

Хамгийн их уншсан өгүүллэг