Monday, April 27, 2015

Чанарын менежмент

Чанарын менежмент гэдэг нь аливаа бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхийн тулд хийгдэж байгаа ажилчдын арга барил, ажлын процессын чанарын сайжруулалт зэрэг бүхий зохион байгуулалтын арга хэмжээг хэлнэ. Ажил гэдэг томьёолол нь чанарын менежментэд үйлчилгээний ажил гэж хэрэглэгдэх ба энэ хэрэглээнээсээ илүү дотоод зохион байгуулалтын үйлчилгээ гэсэн ухагдахуунаар явна. Чанарын менежмент нь менежментийн үндсэн гүйцэтгэх үүрэг юм. Агаарын- болон сансрын тээвэр, автомашины үйлдвэрлэл, эмнэлгийн техник, эрүүл мэндийн ханган нийлүүлэлтийн салбарын зарим хэсэг, эмийн- болон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд чанарын менежментийг зайлшгүй хэрэглэхийг заасан байдаг.  

Хэрэглээ

Эдийн засгийн шинжлэх ухаанд чанарын менежментийг, менежментийн нэг хэсэг гэж харан, түүний зорилго нь ажлын (ажлын чанар) үр дүн болон үр ашиг эсвэл бизнесийн процессыг сайжруулахад оршино. Үүний тулд материал болон хугацааг харгалзан үзсэний үндсэн дээр бүтээгдэхүүн болон үйлчилгээний ажлын чанарыг алдахгүй байх эсвэл сайжруулан хөгжүүлэх зорилготой юм.

Агуулгын хувьд харилцааны бүтцийг сайжруулах, мэргэжлийн шийдлийн стратеги, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хадгалж авч үлдэх эсвэл дээшлүүлэх, ажилчдадаа урамшуулах, тодорхой ажлын процесс болон гар ажиллагааг стандартжуулах, бүтээгдэхүүн болон үйлчилгээнд зориулсан стандартыг бий болгох, баримтжуулах, мэргэжил дээшлүүлэх сургалт, ажлын байрны тохижилт болон хэрэгцээт тоноглол зэрэг орно. 

Ажлын дэс дарааллын бүтэц зохион байгуулалтад чанарын менежмент нь тухайн ажлын байранд хийгдэж байгаа ажлын чанар нь тогтвортой байлгах хянах үүрэгтэй. Чанар нь зах зээлд гаргаж байгаа бүтээгдэхүүн болон ажил үйлчилгээгээр зогсохгүй мөн тухайн байгууллага өөрийн дотоод процесст тогтоож өгсөн дүрмийн дагуу хийгдэж байгаа бүтээгдэхүүний чанар болон хийж байгаа ажлын процессын чанарыг ч хамааруулан авч үзэх ёстой юм. Эдгээр шаардлагуудыг тусад нь тодорхойлж өгч болохоос гадна урьдчилсан хүсэлт маягаар оруулж өгч бас болно. 

Чанарын менежмент нь тэгэхээр албадан өндөр чанартай үр дүнг бий болгох бус харин өгөгдсөн буюу захиалсан чанарыг баталгаатай хийж гүйцэтгэх юм. Мөн ямар нэг хямдхан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн процесс хүртэл тодорхой чанарын менежментийн хатуу шаардлагыг биелүүлэх ёстой байж болдог. Тиймээс ISO гэх мэт чанарын сертификатууд нь үргэлж тухайн бүтээгдэхүүний чанарын үнэлэмжийн талаар биш харин зөвхөн үйлдвэрлэлийн процессын чанарын менежментэд зориулсан сертификат байж болдог. 

Чанарын менежментийн үндсэн багаж

Чанарын менежментийн загваруудаас хамгийн ихээр мэдэх загварт EFQM-загвар (англиар: European Foundation for Quality Management, орчуулбал европын чанарын менежментийн байгууллага) мөн ISO-9001 ордог.  

Ном зүй

  • Armin Töpfer, Hartmut Mehdorn: Total Quality Management, 3. Aufl., Luchterhand, Berlin 1994, ISBN 3-472-01759-7.
  • Ekbert Hering, Jürgen Triemel, Hans-Peter Blank: Qualitätsmanagement für Ingenieure, 5. Aufl., Springer, Berlin/Heidelberg 2003, ISBN 978-3-662-09616-1.
  • Uli Greßler, Rainer Göppel: Qualitätsmanagement. Eine Einführung, 11. Aufl., Bildungsverlag EINS, Köln 2022, ISBN 978-3-427-05270-8.
  • Georg M. E. Benes, Peter E. Groh: Grundlagen des Qualitätsmanagements, 5. Aufl., Hanser, München 2022, ISBN 978-3-446-46927-3.

Saturday, April 11, 2015

Автомат

Трамвай доторх зорчих
тасалбарын автомат
Автомат гэдэг нь машин бөгөөд тодорхой үйлдлийг бие даан (автоматаар) гүйцэтгэдэг. Автоматик гэдэг нэр томьёо нь тодорхой хэрэгслийг нэрлэх ба энэ нь тодорхой процессыг удирдах болон тохируулна.

Автоматжуулалт мөн л адилхан техникийн процессыг бие даан тогтоосон төлөвлөгөөний дагуу эсвэл тогтоосон төлөв байдлын дагуу гүйцэтгэнэ. Автоматжуулсан процесс болон автоматын ерөнхий зарчим нь өргөн хүрээтэйгээр өдөр тутмын хэрэгцээ болон техникт хэрэглэгдэж байна. Хамгийн энгийн хүн бүхний мэдэх автоматын тоонд жишээ нь жорлонгийн усны татуурга орно. Түүнээс гадна энэ төрлийн автоматжуулсан процессын тоонд автомашины хурдны автомат хайрцаг орох ба энэ төрлийн хурдны хайрцаг нь тухайн үеийн ачаалал болон явах хурднаасаа хамааруулан өөрөө харьцаагаа сонгон араагаа сольдог.

Автомат, робот хоёрыг ялган тодорхойлсон тодорхойлолт байдаггүй учир нь улс бүр өөр өөрөөр тодорхойлдог. 

Хэлний хэрэглээ

Автомат гэдэг нь латинаар automatus „өөрийн дураар, өөрийн хөтлөгчөөр үйлдэх“, эртний грек хэлээр αὐτόματος automatos „өөрөө үйлдэгдэх“, autos- „өөрөө“, men- гэсэн үгийн үндэс нь „бодох, хүсэх“ гэсэн утга илэрхийлнэ.[1]

Өдөр тутмын хэлний хэрэглээнд автоматыг ихэнхдээ бараа бүтээгдэхүүн өгөх үүрэгтэйгээр эсвэл энгийн үйлчилгээний зориулалттай машин техникээр хэрэглэх ба үүнд жишээлбэл тоглоом-, мөнгөний-, мөнгө солих- болон худалдаа хийх зориулалттай автомат зэрэг орно.

Ярианы хэлэнд автоматик буюу автоматыг ихэвчлэн:

  • Мэргэжлийн хэллэгт тодорхой төхөөрөмж болон агрегатын хүний оролцооны хамаатай үгийг орхин бие даасан үүрэг гүйцэтгэхийг хэлнэ. Жишээлбэл:
    • автомашины автоматик хурдны хайрцаг
    • автомат цаг
    • автомат галт зэвсэг
  • автомат гал хамгаалагч гэх мэт
  • өгөгдөл оруулахад тогтоосон функцийн дагуу гүйцэтгэл хийх машин (жишээ нь: автоматик залгагч)
  • төлөв байдлын хувиралтаас хамааран албан хүчээр хариу үйлдэл хийлгэх

Техникт

    Галт тэрэгний буудал дээр
    тавигдсан кафены автомат
    Техникийн салбарт автоматикийг кибернетикийн процесс гэж авч үздэг. Техникийн шинжлэх ухааны салбарууд болох механик инженерчлэл, зарим тохиолдолд физик, цахилгаан техник, геодезид гэх мэтэд автоматаар гүйцэтгэх процессыг хөгжүүлэн технологи болон төхөөрөмжийг:
    • ажилчдын цалин хөлсийг аль болох хэмнэхийн тулд эсвэл ажилчдын орон тоог цөөлөн үйлдвэрлэл явуулах
    • алдааг багасгах (хүний алдаатай үйлдлийг багасгах) жишээ нь аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэлд хэрэглэх мэдээллийн санд,
    • тооцооллын хурдыг нэмэгдүүлэх (жишээлбэл: тооцоолох техник болон цахим мэдээллийн боловсруулалт)
    • өндөр нарийвчлалтай болгох (жишээ нь: багаж хэрэгслийн суурь машин, автомашины үйлдвэрлэлд робот ашиглах)
    • хүнд гэмтэл хохирол учруулахаас сэргийлэх
    • эсвэл бусад ашигтай талуудыг бий болгох
    Энэ үүднээс авч үзвэл бүх техникийн тохируулагчид нь автомат бөгөөд эд анги болон программын бүтцийн дараалал нь дээрх процессыг гүйцэлдүүлэх үндсэн үүрэгтэй учир. Автоматын хөгжлийг автоматжуулах техникээр авч үзэн судалдаг.

    Эх сурвалж

    1. Friedrich Kluge, Etymologisches Wörterbuch der deutschen Sprache, 1999, S. 69

    Хүлцэл (техник)

    Хүлцэл гэж ямарваа нэг системийн төлөв байдлыг нэрлэх ба тухайн системийн хэвийн байдалд сөргөөр нөлөөлөн гажуудал үүсгэх эсвэл энэ гажуудл...

    Хамгийн их уншсан өгүүллэг