Saturday, April 11, 2015

Автомат

Трамвай доторх зорчих
тасалбарын автомат
Автомат гэдэг нь машин бөгөөд тодорхой үйлдлийг бие даан (автоматаар) гүйцэтгэдэг. Автоматик гэдэг нэр томьёо нь тодорхой хэрэгслийг нэрлэх ба энэ нь тодорхой процессыг удирдах болон тохируулна.

Автоматжуулалт мөн л адилхан техникийн процессыг бие даан тогтоосон төлөвлөгөөний дагуу эсвэл тогтоосон төлөв байдлын дагуу гүйцэтгэнэ. Автоматжуулсан процесс болон автоматын ерөнхий зарчим нь өргөн хүрээтэйгээр өдөр тутмын хэрэгцээ болон техникт хэрэглэгдэж байна. Хамгийн энгийн хүн бүхний мэдэх автоматын тоонд жишээ нь жорлонгийн усны татуурга орно. Түүнээс гадна энэ төрлийн автоматжуулсан процессын тоонд автомашины хурдны автомат хайрцаг орох ба энэ төрлийн хурдны хайрцаг нь тухайн үеийн ачаалал болон явах хурднаасаа хамааруулан өөрөө харьцаагаа сонгон араагаа сольдог.

Автомат, робот хоёрыг ялган тодорхойлсон тодорхойлолт байдаггүй учир нь улс бүр өөр өөрөөр тодорхойлдог. 

Хэлний хэрэглээ

Автомат гэдэг нь латинаар automatus „өөрийн дураар, өөрийн хөтлөгчөөр үйлдэх“, эртний грек хэлээр αὐτόματος automatos „өөрөө үйлдэгдэх“, autos- „өөрөө“, men- гэсэн үгийн үндэс нь „бодох, хүсэх“ гэсэн утга илэрхийлнэ.[1]

Өдөр тутмын хэлний хэрэглээнд автоматыг ихэнхдээ бараа бүтээгдэхүүн өгөх үүрэгтэйгээр эсвэл энгийн үйлчилгээний зориулалттай машин техникээр хэрэглэх ба үүнд жишээлбэл тоглоом-, мөнгөний-, мөнгө солих- болон худалдаа хийх зориулалттай автомат зэрэг орно.

Ярианы хэлэнд автоматик буюу автоматыг ихэвчлэн:

  • Мэргэжлийн хэллэгт тодорхой төхөөрөмж болон агрегатын хүний оролцооны хамаатай үгийг орхин бие даасан үүрэг гүйцэтгэхийг хэлнэ. Жишээлбэл:
    • автомашины автоматик хурдны хайрцаг
    • автомат цаг
    • автомат галт зэвсэг
  • автомат гал хамгаалагч гэх мэт
  • өгөгдөл оруулахад тогтоосон функцийн дагуу гүйцэтгэл хийх машин (жишээ нь: автоматик залгагч)
  • төлөв байдлын хувиралтаас хамааран албан хүчээр хариу үйлдэл хийлгэх

Техникт

    Галт тэрэгний буудал дээр
    тавигдсан кафены автомат
    Техникийн салбарт автоматикийг кибернетикийн процесс гэж авч үздэг. Техникийн шинжлэх ухааны салбарууд болох механик инженерчлэл, зарим тохиолдолд физик, цахилгаан техник, геодезид гэх мэтэд автоматаар гүйцэтгэх процессыг хөгжүүлэн технологи болон төхөөрөмжийг:
    • ажилчдын цалин хөлсийг аль болох хэмнэхийн тулд эсвэл ажилчдын орон тоог цөөлөн үйлдвэрлэл явуулах
    • алдааг багасгах (хүний алдаатай үйлдлийг багасгах) жишээ нь аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэлд хэрэглэх мэдээллийн санд,
    • тооцооллын хурдыг нэмэгдүүлэх (жишээлбэл: тооцоолох техник болон цахим мэдээллийн боловсруулалт)
    • өндөр нарийвчлалтай болгох (жишээ нь: багаж хэрэгслийн суурь машин, автомашины үйлдвэрлэлд робот ашиглах)
    • хүнд гэмтэл хохирол учруулахаас сэргийлэх
    • эсвэл бусад ашигтай талуудыг бий болгох
    Энэ үүднээс авч үзвэл бүх техникийн тохируулагчид нь автомат бөгөөд эд анги болон программын бүтцийн дараалал нь дээрх процессыг гүйцэлдүүлэх үндсэн үүрэгтэй учир. Автоматын хөгжлийг автоматжуулах техникээр авч үзэн судалдаг.

    Эх сурвалж

    1. Friedrich Kluge, Etymologisches Wörterbuch der deutschen Sprache, 1999, S. 69

    No comments:

    Post a Comment

    Хүлцэл (техник)

    Хүлцэл гэж ямарваа нэг системийн төлөв байдлыг нэрлэх ба тухайн системийн хэвийн байдалд сөргөөр нөлөөлөн гажуудал үүсгэх эсвэл энэ гажуудл...

    Хамгийн их уншсан өгүүллэг