Араат дамжуулагч |
Автомашины механик хурдны хайрцаг болон цагны араат механизм нь ихэвчлэн шүдэт дугуйн дамжуулга байх ба энэ нь дамжуулагчийн зөвхөн нэг л төрөл нь юм.[2]
Дамжуулагчийн төрөл
Хатуу эд ангиас (хатуу биет) бүрдэх дамжуулагчийг механик дамжуулагч гэж нэрлэнэ. Шингэний оролцоотой дамжуулагчийг урсгалын дамжуулагч эсвэл гидравлик дамжуулагч хэмээн нэрлэнэ. Мөн цахилгаан генератор болон цахилгаан моторын удирдлагад дамжуулагчийн үүрэг хэрэгтэй байх бөгөөд түүнийг цахилгаан төхөөрөмжийн дамжуулагч гэнэ.
- Тахир дамжуулагч
- Тахир замт дамжуулагч
- Дугуйт дамжуулагч (араат дугуйн дамжуулагч болон үрэлтэт дугуй дамжуулагч)
- Эргэх дамжуулагч (туузан дамжуулагч)
- Шурган дамжуулагч
- Түгжих дамжуулагч
Тодорхойлолт
Автомашины хурдны хайрцгийг зүссэн зүсэлт |
Мөн өөрөөр тодорхойлбол: Дамжуулагч нь хөдөлгөөн, энерги болон хүчийг дамжуулах болон хувиргах (эргэлтийн харьцаа) үүргийг гүйцэтгэнэ.
Дамжуулагч нь ихэнхдээ механик төхөөрөмж байх ба шингэний зарим нэг тохиолдолд хийн болон цахилгаан соронзон зарчим дээр суурилсан ч байдаг. Бүрэлдэхүүн хэсэгт хамгийн багадаа гурван гишүүн байх ба үүний хоёр нь оролт болон гаргах гишүүн болон эдгээрийг агуулах автомашины арлаас бүрдэнэ.
Дамжуулагч нь эргэх хөдөлгөөнийг өөрчлөхдөө:
- ихэнх тохиолдолд дамжуулагчийн үндсэн үүрэг нь орж ирсэн эргэлтийн тоог тохируулан гаргах жишээ нь: автомашины хөдөлгүүрээс ирэх эргэлтийн тоо болон сахлын машины хөдөлгүүрийн эргэлтийн тоо нь 6000/мин байсныг 1000/мин болгон дамжуулагчаас гарна. Гэхдээ автомашинд илүү олон гаралтын араа байдаг.
- Хөтлөх, хөтлөгдөгч хоорондох эргэлтийн тооны харьцааг шилжүүлэн өөрчлөх.
- Шилжүүлгийн харьцаа тогтмол эсвэл зөвхөн шатлан өөрчлөх боломж: Механик хурдны хайрцагт ирж буй хөдөлгүүрийн тогтмол эргэлтэд олон араатай байх
- Шилжүүлгийн харьцаа тогтмол шатлалгүй өөрчлөгдөх
Ном зүй
- Johannes Loomann: Zahnradgetriebe. Grundlagen, Konstruktionen, Anwendungen in Fahrzeugen (= Konstruktionsbücher, Bd. 26). 3., neubearbeitete und erweiterte Auflage, Springer, Berlin u. a. 1996, ISBN 3-540-60336-0.
- Thomas Nagel: Zahnriemengetriebe. Eigenschaften, Normung, Berechnung, Gestaltung. Hanser, München u. a. 2008, ISBN 978-3-446-41380-1.
- Michael Hilgers: Nutzfahrzeugtechnik: Getriebe und Antriebsstrangauslegung. Springer Vieweg, Wiesbaden 2016, ISBN 978-3-658-12758-9 (doi:10.1007/978-3-658-12759-6).
Эх сурвалж
- Siegfried Hildebrand: Feinmechanische Bauelemente. Hanser, München 1968, S. 484 f.
- Autofahrer und viele Automobiltechniker gebrauchen den Begriff „Getriebe“ (ohne weitere Spezifizierung) in der Regel für das schaltbare Antriebsgetriebe. Andere Getriebemechanismen, z. B. des Scheibenwischers (eine Kurbelschwinge), werden in der Regel explizit spezifiziert (das „Scheibenwischer-Getriebe“).
No comments:
Post a Comment