Monday, November 23, 2015

Цахилгаан техник

Цахилгаан техник нь инженерийн шинжлэх ухааны нэгэн салбар бөгөөд түүний судлах зүйл нь цахилгаан тоног төхөөрөмжийн судалгаа болон хөгжүүлэлт түүнчлэн үйлдвэрлэх арга техникийг хамрах ба эдгээр нь тодорхой хэмжээгээр цахилгаан энерги дээр суурилсан байна. Цахилгаан техникт хамаарах салбар нь хувьсгуур, цахилгаан машин болон цахилгаан эд ангиуд, түүнчлэн удирдлагын-, хэмжилтийн-, тохируулгын-, мэдээллийн- болон тооцоолох техникт зориулсан хэлхээнүүдээс авхуулаад техникийн информатик хүртэл ордог. 

Цахилгаан техникийн хамрах хүрээ

Өндөр хүчдэлийн шугам
Цахилгаан техникийн сонгодог ангилал нь өндөр хүчдэлийн техник байсан бол өнөөдөр эрчим хүчний техник болон хөтлөх техникт салбарласан байхаас гадна нам хүчдэлийн техникт орон мэдээллийн техник рүү хувирсан байдаг. Мөн цаашлаад цахилгаан хэмжилтийн техник, автоматжуулах техник болон электроникийн салбарууд ч бас нэмэгдэн ордог. Өнөөдөр хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд бараг л бүх үйлдлүүд болон төхөөрөмжүүд нь цахилгаанаар ажиллах буюу эсвэл цахилгаан багаж төхөөрөмж болон удирдлагын оролцоотойгоор явагдаж байна.  

Эрчим хүчний техник

Цахилгаан эрчим хүчний техник нь цахилгааныг бий болгох, дамжуулах, цахилгаан энерги болгон хувиргах болон өндөр хүчдэлийн техникийг хамардаг. Цахилгаан энергийг ихэнх тохиолдолд механик эргэлтийн энергиэс генераторын тусламжтайгаар хувирган гарган авдаг. Өндөр хүчдэлийн техникт эдгээрээс гадна цахилгаан энерги хэрэглэгч болон хөтлөх техник бас хамаарна. Харин дамжуулах хэсэгт цахилгаан эрчим хүчний хэсэг болох нам хүчдэл болон цахилгааны шугамын угсралт орно. Эдгээрийг айл гэрт ч түүний олон хувилбараар харж үзэх боломжтой.  

Хөтлөх техник

Хөтлөх техникт цахилгаан эрчим хүчийг цахилгаан машины тусламжтайгаар механик энерги болгон хувиргадаг. Түүний сонгодог жишээнд синхрон-, асинхрон-, тогтмол гүйдлийн машинууд орох ба дан ялангуяа жижиг хэмжээний хөтлүүрүүдэд эдгээрийн олон янзын хувилбарууд байдаг. Өнөө үед шугаман моторууд ихээр бий болж байгаа бөгөөд энэ нь цахилгаан эрчим хүчийг тойруу замаар биш буюу эргэлтгүйгээр шууд механик-шугаман хөдөлгөөн шилжүүлдэг юм. Хөтлүүрийн техник автоматжуулах техникт чухал үүрэгтэй бөгөөд учир нь автоматжуулах техникт маш олон төрлийн хөдөлгөөнийг зөвхөн цахилгаан хөтлүүрийн туслалцаатайгаар л гүйцэтгэдэг юм.  

Ном зүй

  • Winfield Hill, Paul Horowitz: Die hohe Schule der Elektronik, Tl.2, Digitaltechnik. Elektor-Verlag, 1996, ISBN 3-89576-025-0.
  • Eugen Philippow, Karl Walter Bonfig: Grundlagen der Elektrotechnik. 10. Auflage. Verlag Technik, Berlin 2000, ISBN 3-341-01241-9.
  • Winfield Hill, Paul Horowitz: Die hohe Schule der Elektronik, Tl.1, Analogtechnik. Elektor-Verlag, 2002, ISBN 3-89576-024-2.
  • Manfred Albach: Grundlagen der Elektrotechnik 2. Periodische und nicht periodische Signalformen. Pearson Studium, München 2005, ISBN 3-8273-7108-2.
  • Gert Hagmann: Grundlagen der Elektrotechnik. 11. Auflage. Wiebelsheim 2005, ISBN 3-89104-687-1.

No comments:

Post a Comment

Хүлцэл (техник)

Хүлцэл гэж ямарваа нэг системийн төлөв байдлыг нэрлэх ба тухайн системийн хэвийн байдалд сөргөөр нөлөөлөн гажуудал үүсгэх эсвэл энэ гажуудл...

Хамгийн их уншсан өгүүллэг