Хувьсах хүчдэл гэдэг нь хүчдэлийн туйлууд нь тодорхой давталтаар хувьсах боловч хугацааны дундаж утга нь стандартын дагуу тэг байх цахилгааны хүчдэлийг нэрлэнэ. Энэ хүчдэлийн графикийн хэлбэр нь ямар ч хамааралгүй болоод заавал синусын функцийн графикийн дагуу байх албагүй. График 1: Синус хэлбэрийн
хувьсах хүчдэлээс
шулуутгагчаар үүссэн холимог хүчдэл
График 2: Түүний хувьсах
хүчдэлийн хэсэг
Бичиглэл
Цахилгаан хүчдэлийн физик тоо хэмжээний томьёоны тэмдэг нь ; тогтмол- эсвэл холимог хүчдэлийг хооронд нь ялгах үүднээс хувьсах хүчдэлийг долгионтой зураасаар индексэлнэ (жишээлбэл: ). 230 Вольтын хувьсах хүчдэлийн тэмдэглэгээг дараах байдлаар бичнэ:
= 230 В
Хэрэв хувьсах тоо хэмжээг агшин зуурын хугацааны утгаас хамааруулан бичих бол жижиг үсгээр буюу эсвэл гэж бичнэ.
Тодорхойлолт
Хугацаанаас хамааран өөрчлөгдөх цахилгааны хүчдэлийг хувьсах хүчдэл гэж нэрлэхийн тулд дараах хоёр дүрмийг биелүүлэх ёстой. Үүнд:
- Хүчдэл нь үелэх буюу түүний тэгшитгэл нь
= үеийн үргэлжлэх хугацаа; = бүхэл тоо ≠ 0. - Түүний арифметикийн дундаж утга нь тэгтэй тэнцүү; эсвэл ижил утгатай: Тухайн графикийн шулуун болон координатын тэг тэнхлэгийн хооронд үүсэх талбайн нэг хэсэг нь эерэг бол нөгөө хэсэг нь сөрөг утгатай бөгөөд үеийн эцэст тэгтэй тэнцүү. Түүний тэгшитгэл нь:
- = дурын хугацаа
Хэрэглээ
Өдөр тутмын амьдралд тааралдах хамгийн энгийн жишээ бол лаазан залгуурын цахилгаан сүлжээний хүчдэл юм. Хувьсах хүчдэл нь Омын хуулийн ерөнхий хэлбэрээр хувьсах гүйдэлтэй холбогдох учир ачаалалтай эсэргүүцэлтэй тогтмол гүйдлийн эсэргүүцэл болоод хувьсах гүйдлийн эсэргүүцэл байгаа гэж үзээд тооцоолох дүрэмтэй, комплекс хувьсах гүйдлийн тооцоог үзнэ үү. Цахилгаан хангамжаас гадна хувьсах хүчдэлийг мэдээллийн техникт хэрэглэнэ. Үүний жишээнд микрофон орно. Микрофон нь дуу хүлээж аваад хүлээн авсан дуугаа дүрслэх хувьсах хүчдэлийг үүсгэдэг байна.
Ном зүй
- Ernst Hörnemann, Heinrich Hübscher: Elektrotechnik Fachbildung Industrieelektronik. 1. Auflage, Westermann Schulbuchverlag GmbH, Braunschweig 1998, ISBN 3-14-221730-4.
- Günter Springer: Fachkunde Elektrotechnik. 18. Auflage, Verlag Europa-Lehrmittel, 1989, ISBN 3-8085-3018-9.
- Horst Stöcker: Taschenbuch der Physik. 4. Auflage, Verlag Harry Deutsch, Frankfurt am Main 2000, ISBN 3-8171-1628-4.
- Wilfried Weißgerber: Elektrotechnik für Ingenieure. 4. Auflage, Verlag Vieweg, 2008, ISBN 978-3834805027.
No comments:
Post a Comment