Өнгөгүй пластик шугам дахь хүчдэлийг давхар хугарлаар харуулсан байдал |
Бат бөхийн онолын үндсэн зорилго нь машины эд хэсэг эсвэл барилга байгууламжийн ачаалал даах чадварыг тогтоох буюу өөрөөр хэлбэл ямар ачаалалд тухайн материал бат бөх байдлаа алдахыг найдвартайгаар тогтоон тодорхойлох юм. Бат бөх байдлаа алдана гэдэг нь эд хэсэг эсвэл байгууламжийн хугаралт эсвэл их хэмжээгээр хэлбэржилтэнд орон өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болохыг хэлнэ.
Онолын үндэс
Бат бөх байдлаа алдахыг дараах байдлаар ялгаж болно.
- Тогтоосон үүрэгт нөлөөлөл бий болох: жишээлбэл дуу чимээ, хэлбэлзэл, жижиг цооролт, байх ёсгүй хэлбэржилт үүсэх, ашигт үйлийн коэффициент буурах гэх мэт.
- хязгаарлагдмал хэрэглээ (үүргийн гүйцэтгэл хангалттай бус): жишээ нь: дээр нэрлэгдсэн үзэгдлүүд илүү ихсэх бөгөөд тогтоосон хүлцэлээс давж гарах, зэврэлт, элэгдлийн хэмжээний хязгаараас хэтрэх гэх мэт. Үүнээс шалтгаалан гарах үр дагаварт жишээлбэл ачаалах чадварын бууралт, ажиллагааны эргэлтийн тооны бууралт, хэвийн ажиллагааны үеийн даралтын уналт г.м.
- бүрэн эвдрэлд орох: хэтэрхий их пластикийн хэлбэржилтийн нөлөөгөөр эвдэрч гэмтэх эсвэл хугарах, мөн түүнчлэн нугаралт болон овойлтын улмаас тогтворжилтын алдагдал бий болох гэх мэт эсвэл хэт халалт, нягтшилын өөрчлөлт, холбоосууд тайлагдах зэргээс хамааралтайгаар ажиллагааны бүрэн зогсолт гэх мэт.
Ном зүй
Старовойтов Э. И. Сопротивление материалов. — М.: Физматлит, 2008. — С. 384. — 1000 экз. — ISBN 978-5-9221-0883-6. Russel C. Hibbeler: Technische Mechanik 2 Festigkeitslehre. 8. Auflage. Pearson Deutschland, München 2013, ISBN 978-3-86894-126-5.
Walther Mann: Vorlesungen über Statik und Festigkeitslehre. Überarbeitete und erweiterte Auflage. Teubner, Stuttgart 1997, ISBN 3-519-15238-X.
Rolf Mahnken: Lehrbuch der Technischen Mechanik – Elastostatik, mit einer Einführung in Hybridstrukturen. Springer, Berlin 2015, ISBN 978-3-662-44797-0.
No comments:
Post a Comment