Friday, October 2, 2015

DOT дугаар

DOT-дугаар гэдэг нь ерөнхийдөө TIN (Tire Identification Number) дугаарыг хэлэх буюу тээврийн хэрэгслийн дугуйны хажуу бөөрөн дээр хамгийн багадаа нэг талд нь шахаж гаргасан дугаарын дараалал бөгөөд энэ нь тухайн дугуйны үйлдвэрлэсэн хугацааны мэдээлэл юм. DOT гэдэг нь Department of Transportation (орч. Холбооны Нэгдсэн Улсын Зам Тээврийн Яам) гэсэн үгийн товчлол бөгөөд 1970-аад оны сүүл 80-аад оны эхээр анх хэрэглэж эхэлжээ. Өнөөдөр дэлхий даяар дугуй үйлдвэрлэгчид энэ дугаарын системийг хэрэглэж байна. 

DOT-Дугаарын бүтэц

DOT-дугаар нь дөрвөн хэсгээс бүрдэнэ:

  1. Plantcode:[1]
    Эхний хоёр тэмдэгт нь үйлдвэрлэсэн газрын тэмдэглэгээ
    Жишээлбэл: 9Ц = БРИДЖСТОУН ИТАЛИ С.П.А./БАРИ
  2. Sizecode:
    Удаах хоёр тэмдэгт нь дугуйн хэмжээс
  3. Typecode:
    Үүний араас үйлдвэрлэгчийн тусгай код байна, энэ гэхдээ заавал байх албагүй.
  4. Үйлдвэрлэсэн огноо
    Сүүлчийн дөрвөн оронтой тоо нь (ихэнхдээ овал хэлбэрийн хүрээтэй) үйлдвэрлэсэн долоо хоног болон жилийг заадаг.

Үйлдвэрлэсэн огноо

DOT-TIN дугаарыг ихэнхдээ дугуйн хоёр талд, үйлдвэрлэсэн огноог (долоо хоногийн код) дугуйн зөвхөн нэг бөөрөнд шарсан байна. Чигийн заалттай дугуйн баруун талд, гадна  дотнын заалттай дугуйн гадна талд нь долоо хоногийн кодыг шивсэн байдаг. 

DOT 9C8N L5W T  0312
2012 оны 3 дахь долоо хоногт үйлдвэрлэсэн

Эх сурвалж

  1. Үйлдвэрлэгчийн кодыг тайлж унших жагсаалт

Monday, August 24, 2015

Мэдрэгч

Төрөл бүрийн гэрэлтүүлгийн
хэмжээний мэдрэгч
Мэдрэгч нь (лат. sentire, монг. „мэдрэх“ эсвэл „тэмтрэх“), мөн детектор эсвэл хэмжилтийн хэмжээс хүлээн авагч, хэмжилт мэдрэгч гэх зэргээр нэрлэгдэх техникийн эд хэсэг бөгөөд тодорхой физикийн эсвэл химийн шинж чанаруудыг (физикийн жишээ: дулааны хэмжээ, температур, чийгшилт, даралт, хурдатгал эсвэл химийн жишээнд: pH, ионжилт, цахилгаан химийн багтаамж) мөн түүнчлэн бодисын бүтцийг чанарын болон тоон үзүүлэлтээр хэмжин тогтоогчийг хэлдэг. Энэ хэмжсэн хэмжилтүүдийг физикийн болон химийн тодорхой нөлөөллөөр цааш нь боловсруулан цахилгаан дохио болгон хувиргадаг. Хэмжих техникт хэмжилтийн утгыг хүлээн авагч гэсэн ухагдахуун байx ба энэ нь тодорхой хэмжилтийн утгыг шууд заагч, хэмжилтийн төхөөрөмжийн нэг хэсэг гэж тодорхойлдог. Цаашлаад хэмжилтийн утга хүлээн авагч нь хэмжилт хөрвүүлэгчид хамаарахаас гадна хэрэв физикийн оролт болон гаралтын утга ижил тохиолдолд түүнийг хэмжилтийн утга шилжүүлэгч гэж нэрлэнэ. Мэдрэгч, хэмжилтийн утга хүлээн авагч, хэмжилт мэдрэгч, хэмжих төхөөрөмж, хэмжилтийн багаж зэрэг нь мэдрэгчдээ орох ба ялгаа нь мэдрэгч дээр нэмэгдэн үндсэн хэмжээсийг хөрвүүлэх, шилжүүлэх нэмэлт эд хэсэг тухайн төхөөрөмж эсвэл багажид нэмэгдэн ордог.

Оршил


Мэдрэгчийг түүний хэмжээ болон үйлдвэрлэх техник мөн түүний ашиглалт- буюу хэрэглэх зорилгоор нь ангилан хуваадаг. Мөн түүнчлэн мэдрэгчийг түүний хэмжээсний хувиргалтын үйлчлэлээр нь идэвхтэй болон идэвхгүй мэдрэгч гэж бас ялгадаг.

Төрөл бүрийн температур хэмжих мэдрэгч

Идэвхтэй болон идэвхгүй мэдрэгч

Идэвхтэй хүлээн авагч буюу идэвхтэй мэдрэгч нь тухайн хэмжилтийн мэдээллийг цааш дамжуулахын тулд хэмжилтийн процессоос цахилгаан энерги үүсгэдэг. Ингэхдээ ихэвчлэн хүчдэлийг үүсгэвэл үүнийг нь аналог дохионы техник хамгийн амар боловсруулах боломжтой юм. Идэвхтэй мэдрэгчийн жишээнд:

  • термо элемент (температур-хүчдэл)
  • индукцийн ороомог (хурд - хүчдэл)
  • Халлын мэдрэгч
  • pH электрод

Зарим төрлийн идэвхтэй мэдрэгч нь өөрийн мэдээллээ цахилгааны хэмжээс болгон тээвэрлэх бөгөөд үүнийг нь цааш боловсруулахын тулд хүчдэл болгон хувиргах шаардлагатай байдаг. Ийм төрлийн мэдрэгчийн жишээнд:

  • пицо кристалл
  • фото диод гэх мэт.

Идэвхтэй мэдрэгчийг түүний физикийн хэмжилтийн зарчмыг урвуулан акторын зориулалттайгаар хэрэглэж бас болдог.

Идэвхгүй мэдрэгчид энерги мэдрэгчээр урсах ёстой. Мэдрэгч нь урсаж байгаа энергийн урсгалын хэмжээнд өөрийн эсэргүүцлээр тодорхой өөрчлөлтийг үзүүлдэг. Хэрэв энэ эсэргүүцлийг нэгэн цогц гэж авч үзвэл түүнийг дотор нь эсэргүүцлийн, багтаамжийн, индукцийн гэж ангилна.

Хэмжилтийн зарчим болон нөлөөлөх зарчмаар нь ангилах

Мэдрэгчийг нөлөөлөх зарчмаар маш олон төрөл болгон хуваах боломжтой. Үүнд жишээ нь:

  • механик нөлөөллийн зарчим
  • манометр, жин хэмжүүр, термометр
  • эсэргүүцлийн нөлөөллөөр нь
  • хагас дамжуулагч-суналт хэмжигч, суналтыг хэмжих мэдрэгч
  • пицо электрикийн нөлөөлөл
  • хурдатгалын мэдрэгч
  • соронзон орны нөлөөгөөр нь
  • Халлын мэдрэгч

Хэрэглээний хамрах хүрээ

Мэдрэгчийг техник, биологи болон эмнэлгийн салбарт хэрэглэхээс гадна сүүлийн жилүүдэд байгалийн шинжлэх ухааны салбарт ихээхэн хэрэглэгдэж байна.

Техникт мэдрэгч нь автоматжуулсан процесст дохио өгөгчийн үүрэг гүйцэтгэнэ. Түүний мэдэрсэн хэмжээсний утгын өөрчлөлт эсвэл төлөв байдлын өөрчлөлтийг ихэвчлэн цахилгаан болон электроникоор өсгөн холбогдох удирдлагын техникт боловсруулагдан дараагийн алхмыг гүйцэлдүүлнэ. Сүүлийн жилүүдэд ингэж ирсэн мэдээллийг цааш нь боловсруулах үйлдлийг мөн л мэдрэгч гүйцэтгэж байна. Ийм төрлийн мэдрэгч нь микропроцессор эсвэл микросистемийг өөртөө агуулж байдаг учир ухаалаг мэдрэгч буюу англиар Intelligent sensor гэж нэрлэдэг байна.

Ном зүй

  • M. Kretschmar and S. Welsby (2005), Capacitive and Inductive Displacement Sensors, in Sensor Technology Handbook, J. Wilson editor, Newnes: Burlington, MA.
  • C. A. Grimes, E. C. Dickey, and M. V. Pishko (2006), Encyclopedia of Sensors (10-Volume Set), American Scientific Publishers. ISBN 1-58883-056-X
  • M. Pohanka, O. Pavlis, and P. Skladal. Rapid Characterization of Monoclonal Antibodies using the Piezoelectric Immunosensor. Sensors 2007, 7, 341-353

Thursday, June 25, 2015

Дамжуулагч

Араат дамжуулагч
Дамжуулагч нь машины эд хэсэг бөгөөд хөдөлгөөний хэмжээг түүний тусламжтайгаар өөрчилнө. Энэ хөдөлгөөний өөрчлөлтөд хүч болон эргэлтийн момент чухал үүрэгтэй.[1] Өөрчлөгдөж байгаа хөдөлгөөн нь ихэнхдээ эргэх хөдөлгөөн байна.

Автомашины механик хурдны хайрцаг болон цагны араат механизм нь ихэвчлэн шүдэт дугуйн дамжуулга байх ба энэ нь дамжуулагчийн зөвхөн нэг л төрөл нь юм.[2]

Дамжуулагчийн төрөл

Хатуу эд ангиас (хатуу биет) бүрдэх дамжуулагчийг механик дамжуулагч гэж нэрлэнэ. Шингэний оролцоотой дамжуулагчийг урсгалын дамжуулагч эсвэл гидравлик дамжуулагч хэмээн нэрлэнэ. Мөн цахилгаан генератор болон цахилгаан моторын удирдлагад дамжуулагчийн үүрэг хэрэгтэй байх бөгөөд түүнийг цахилгаан төхөөрөмжийн дамжуулагч гэнэ.

  • Тахир дамжуулагч
  • Тахир замт дамжуулагч
  • Дугуйт дамжуулагч (араат дугуйн дамжуулагч болон үрэлтэт дугуй дамжуулагч)
  • Эргэх дамжуулагч (туузан дамжуулагч)
  • Шурган дамжуулагч
  • Түгжих дамжуулагч

Тодорхойлолт

Автомашины хурдны хайрцгийг
зүссэн зүсэлт
Дамжуулагч нь эргэлтийн момент, эргэлтийн тоо, хүч болон эргэх чиглэлийг дамжуулах болон хувиргах үүрэгтэй.

Мөн өөрөөр тодорхойлбол: Дамжуулагч нь хөдөлгөөн, энерги болон хүчийг дамжуулах болон хувиргах (эргэлтийн харьцаа) үүргийг гүйцэтгэнэ.

Дамжуулагч нь ихэнхдээ механик төхөөрөмж байх ба шингэний зарим нэг тохиолдолд хийн болон цахилгаан соронзон зарчим дээр суурилсан ч байдаг. Бүрэлдэхүүн хэсэгт хамгийн багадаа гурван гишүүн байх ба үүний хоёр нь оролт болон гаргах гишүүн болон эдгээрийг агуулах автомашины арлаас бүрдэнэ. 

Дамжуулагч нь эргэх хөдөлгөөнийг өөрчлөхдөө:

  • ихэнх тохиолдолд дамжуулагчийн үндсэн үүрэг нь орж ирсэн эргэлтийн тоог тохируулан гаргах жишээ нь: автомашины хөдөлгүүрээс ирэх эргэлтийн тоо болон сахлын машины хөдөлгүүрийн эргэлтийн тоо нь 6000/мин байсныг 1000/мин болгон дамжуулагчаас гарна. Гэхдээ автомашинд илүү олон гаралтын араа байдаг.
  • Хөтлөх, хөтлөгдөгч хоорондох эргэлтийн тооны харьцааг шилжүүлэн өөрчлөх.
  • Шилжүүлгийн харьцаа тогтмол эсвэл зөвхөн шатлан өөрчлөх боломж: Механик хурдны хайрцагт ирж буй хөдөлгүүрийн тогтмол эргэлтэд олон араатай байх
  •  Шилжүүлгийн харьцаа тогтмол шатлалгүй өөрчлөгдөх 

Ном зүй

  • Johannes Loomann: Zahnradgetriebe. Grundlagen, Konstruktionen, Anwendungen in Fahrzeugen (= Konstruktionsbücher, Bd. 26). 3., neubearbeitete und erweiterte Auflage, Springer, Berlin u. a. 1996, ISBN 3-540-60336-0.
  • Thomas Nagel: Zahnriemengetriebe. Eigenschaften, Normung, Berechnung, Gestaltung. Hanser, München u. a. 2008, ISBN 978-3-446-41380-1.
  • Michael Hilgers: Nutzfahrzeugtechnik: Getriebe und Antriebsstrangauslegung. Springer Vieweg, Wiesbaden 2016, ISBN 978-3-658-12758-9 (doi:10.1007/978-3-658-12759-6). 

Эх сурвалж

  1. Siegfried Hildebrand: Feinmechanische Bauelemente. Hanser, München 1968, S. 484 f. 
  2. Autofahrer und viele Automobiltechniker gebrauchen den Begriff „Getriebe“ (ohne weitere Spezifizierung) in der Regel für das schaltbare Antriebsgetriebe. Andere Getriebemechanismen, z. B. des Scheibenwischers (eine Kurbelschwinge), werden in der Regel explizit spezifiziert (das „Scheibenwischer-Getriebe“).

Хүлцэл (техник)

Хүлцэл гэж ямарваа нэг системийн төлөв байдлыг нэрлэх ба тухайн системийн хэвийн байдалд сөргөөр нөлөөлөн гажуудал үүсгэх эсвэл энэ гажуудл...

Хамгийн их уншсан өгүүллэг