Мотор (хүчний машин) болон шахах насос (ажлын машин)-ны ерөнхий бүдүүвч зураг |
Ажлын машин хөтлөгчтэй механик холбоосоор холбогдоно. Ийм холбоос ихэнх тохиолдолд эргэх гол байдаг. Мөн өөр төрлийн хэлбэртэй ч байж болох ба үүнд хөшүүрэг, нарийн саваа буюу туйван, төмөр олс болон туузан дамжуулагч орно.
Холбогч муфтийн (авалцуур) тусламжтайгаар хүчний болон ажлын машиныг хооронд нь салгах боломжтой. Хүч дамжуулагчаар мөн хөдөлгүүрийг ч ашиглах боломжтой. Ажлын машины үндсэн үүрэгт эрчим хүч үүсгэх эсвэл дамжуулах, эсвэл хатуу бодисыг тээвэрлэх, зөөх, жижиглэх, шахах, холих, шүүх гэх мэт. Зарим ажлын машин нь энергийг хүлээн авах болох дамжуулах үүргийн аль алиныг гүйцэтгэх ба энэ төрлийн машин нь хүчний болон ажлын машин болон хувирах чадвартай гэсэн үг. Жишээлбэл үүнд авалцуур гол, турбин насос, генераторууд орно.
Шингэний энергийн машин нь мөн ажлын машин бөгөөд энэ нь хүлээн авсан энергиэ шингэн бодис болон ямар нэг хийд шингээх үүрэгтэй, Жишээ нь насос, шахуурга, үлээгч сэнс болон агааржуулагч гэх мэт.
No comments:
Post a Comment