Хүлцэл нь тухайн системийн хэвийн төлөв байдалд сөргөөр нөлөөлөн гажуудал үүсгэж буй нөлөөллийн эсрэг ямар нэг тохиргоо эсвэл арга хэмжээ шаардлагагүй байх системийн төлөв байдлыг нэрлэдэг. Өөрөөр хэлбэл тухайн системийн ажиллагаанд саад болохгүй байх хэвийн төлөв байдлын тоо хэмжээ буюу хэвийн хэмжээсийг хүлцэл хэмээн хэлнэ.
Олон улсад ерөнхий xүлцлийг булангийн хүснэгтэд ямарваа өөр стандартын дугаар байхгүй тохиолдолд ISO 2768-2 стандартаар мөрдөнө.
Үйлдвэрлэлийн хүлцэл
Хоорондын хамаарал бүхий эд хэсгүүдийн хүлцэлийг зүй зохистойгоор тогтоон тодорхойлсон үед эд хэсэг бүрийг бүтнээр нь солих бололцоог олгох ба үүгээр цуврал үйлдвэрлэлт болон олноор үйлдвэрлэx боломжийг олгодог. Хүлцэл нь мөн хоёр эд хэсгийн хоорондын хүлцэлийг зорилготойгоор хүссэн сул тааралт эсвэл хэт зуурамтгай тааралтыг тохируулан хийх боломжийг олгоно.
Үйлдвэрлэлд хүлцэлийг болж өгвөл хаягдал гаргахгүй байх талаас бодож тогтоох ёстой.
No comments:
Post a Comment