Monday, November 1, 2010

Ширэм

Дамжуулах хөдөлгүүрийн ширмэн гэр

Ширэм нь төмөр-нүүрстөрөгчийн хайлш бөгөөд нүүрстөрөгчийн эзлэх хувь өндөртэй (2,06% их) учир гангаас ялгаран хэрэглээ нь ч өөр болно. Ширэм дэх нүүстөрөгч нь графит, цементитийн бүлэгт багтдаг.

Шинж чанар

Ширэмд төмрийн хайлшийн нэг бүлэг багтах бөгөөд түүнд нүүртөрөгчийн эзлэх хувь (> 2%) өндөр байдаг. Мөн түүнчлэн цахиур болон бусад бүрэлдхүүн хэсэг болох манган, хром эсвэл никель зэрэг хольцтой байна. Түүнийг дотор нь:

  • Цагаан ширэм: үүний найрлагад байх нүүрстөрөгчийн карбид нь цементит хэлбэртэй байна
  • Саарал ширэм: нүүрстөрөгч нь графит хэлбэртэй

Ширэмний нягт нь ойролцоогоор 7,2 г/см3 бөгөөд энэ нь ган болон цэвэр төмрийн (7,85 г/см3) нягтаас бага юм. Хайлах температур нь ганг бодвол харьцангуй бага буюу эвтектикийн хэсэгт ойролцоогоор 1150 °С байх ба түүний хэт их нүүрстөрөгчийн агуулгаас шалтгаалан давтан боловсруулах боломжгүй. Хайлсан үедээ шингэн урсамтгай шинж чанараараа бусад өтгөн буюу зунгааралт өндөртэй гангаас цутгахад амар. 

Ширмэн хайруулын таваг

Ширмээр хийсэн эд ангиуд нь гангаас илүү зэврэлтэд тэсвэртэй, ялангуяа ширэмний гадаад гадаргуун хэсэг нь ямар нэг гэмтэлгүй байх ёстой. Тиймээс ширмээр бохирын хоолойн таглаа, замын борооны усны сувгийн таг, бохирын шугам зэрэгт ихээр ашигладаг. Гэмтэл багатай цутгагдсан ширмэн эд хэсэг нь ганг бодвол зэврэлтэнд тэсвэртэй, мөн түүний хайлшинд цахиур, хром, никель нэмснээр түүний зэврэлтийн тэсвэржилтийг улам нэмэгдүүлдэг. Саарал ширэмний чанарыг шалгах энгийн арга нь: алхаар тэгш өнцөгтэй буланг цохиход ямар нэгэн сэтрэлтгүйгээр (сэтэрч бутрахгүй байх) жигдхэн цохионы мөр гарах ёстой.

Саарал ширмийн нүүрстөрөгчийн агуулгаас хамаарч эвтектиодын өмнөх (2,14-4,3%С) эвтектиод (4,3%) эсвэл эвтектиодын дараах (4,3-6,67%) гэж ангилна.

Ном зүй 

  • Hans Berns, Werner Theisen: Eisenwerkstoffe – Stahl und Gusseisen. 4. Auflage. Springer, Berlin / Heidelberg 2008, ISBN 978-3-540-79955-9.
  • John Gloag and Derek Bridgwater, A History of Cast Iron in Architecture, Allen and Unwin, London (1948)
  • Peter Marks: Europäische Gusseisen- und Stahlgusssorten = European Cast Iron and Steel Casting Grades. Hrsg.: DIN, Deutsches Institut für Normung e.V. 2. Auflage. Beuth, Berlin / Wien / Zürich 2009, ISBN 978-3-410-17030-3 (= Beuth-Pocket. Werkstoffe; Text deutsch und englisch).
  • Peter R Lewis, Disaster on the Dee: Robert Stephenson's Nemesis of 1847, Tempus (2007) ISBN 978-0-7524-4266-2
  • Eugen Piwowarsky: Hochwertiges Gußeisen-seine Eigenschaften und die physikalische Metallurgie seiner Herstellung. 2. Auflage. Springer, Göttingen / Heidelberg 1958.
  • Карабасов Ю. С., Черноусов П. И., Коротченко Н. А., Голубев О. В. Металлургия и время : Энциклопедия : в 6 т. — М. : Издательский Дом МИСиС, 2011. — Т. 2 : Фундамент индустриальной цивилизации. Возрождение и Новое время. — 216 с. — 1000 экз. — ISBN 978-5-87623-537-4 (т. 2). 

No comments:

Post a Comment

Хүлцэл (техник)

Хүлцэл гэж ямарваа нэг системийн төлөв байдлыг нэрлэх ба тухайн системийн хэвийн байдалд сөргөөр нөлөөлөн гажуудал үүсгэх эсвэл энэ гажуудл...

Хамгийн их уншсан өгүүллэг