Friday, November 5, 2010

Ялтсан алт

Уян ялтсан алтны боловсруулалт
Ялтсан алт гэх нэршил нь цэвэр эсвэл өндөр каратын алтны хайлшаар хийсэн маш нимгэн ялтсыг хэлдэг. Үүнийг металл бус элементээр хийгдсэн эд зүйлсийг цэвэр алт шиг харагдуулахын тулд хэрэглэх эсвэл чанаржуулаагүй металлаар хийгдсэн эд зүйлсийг чанаржуулах зорилгоор хэрэглэдэг. Ялтсан алт нь гэрлийн тусаж байгаа талдаа алтан шаргал өнгөтэй бол гэрлийн эсрэг тал нь гэрлийн эх үүсвэрийг цагаан өнгөтэйгөөр, нэвтэрч буй гэрэл нь ногоон туяатай хөх өнгөтэй байдаг байна.

Үйлдвэрлэх арга

Ялтсан алтаар бүрсэн зургийн жааз

Цэвэр алт эсвэл нэмэлт хольц бүхий (цагаан алт, мөнгө, зэс) алтны хайлшийг хайлуулан 2 мм-ээс 5 мм-ийн зузаантай гулдмай болгон цутгана. Эдгээр нэмэлт хольцыг тухайн ялтсан алтны өнгө ямар байхыг шалтгаалан нэмж өгдөг. Гулдмайг халаан, халуунаар нь давтах мөн халаалтыг олон дахин хийдгийн учир нь алтны давтагдах шинж чанарыг хадгалах үүрэгтэй. Дараа нь алтан хавтан болгон өнхрүүлэгчээр элдэх бөгөөд түүний зузаан нь ойролцоогоор сонины цаасны зузаантай буюу 1/33 мм болгоод дөрвөлжин хэлбэртэйгээр зүснэ. Эдгээр дөрвөлжин бэлдцээ 400–500 ширхгийг аваад, хоёр бэлдцийн хооронд илгэн цаас хавчуулан пүршин механизм бүхий алхаар бэлдцийг байнга эргүүлэн давтсаар 1/1000 мм зузаантай болтол нь давтдаг байна. Үүнээс хойш алхны жинг нэмэн гараар нүдсээр байж хэрэглэж болох зузаан буюу нэг миллиметрийг есөөс арван мянганы хуваасантай тэнцүү хэмжээстэй нимгэн болгодог байна.

Түүнийг зузаанаас нь хамааруулан дараах байдлаар ангилна:

энгийн алт (зузаан нь 1/9000 миллиметр)
давхар алт (зузаан нь 1/4500 миллиметр)
гурван давхар алт (зузаан нь 1/3000 миллиметр), гадаа хэрэглэхэд зориулан зузаан байна.[1]

Эх сурвалж

  1. Kurt Sponsel, W. O. Wallenfang, L. Waldau: Lexikon der Anstrichtechnik 1. 8. Auflage. Callway, München 1987, ISBN 3-7667-0853-8, S. 389 ff.

No comments:

Post a Comment

Хүлцэл (техник)

Хүлцэл гэж ямарваа нэг системийн төлөв байдлыг нэрлэх ба тухайн системийн хэвийн байдалд сөргөөр нөлөөлөн гажуудал үүсгэх эсвэл энэ гажуудл...

Хамгийн их уншсан өгүүллэг