Wednesday, November 3, 2010

Хөнгөн цагаан ялтсан цаас

Ороосон хөнгөн цагаан ялтсан
цаас – гялгар ба унд гялгар биш
Хөнгөн цагаан ялтсан цаас (алу фойл эсвэл мөнгөлөг цаас ч гэж нэрлэх нь бий) гэдэг нь 0,004 мм-ээс 0,02 мм-ийн (4–20 µм) зузаан бүхий ялтсыг нэрлэх ба хөнгөн цагааныг өнхрүүлэн элдэх аргаар үйлдвэрлэдэг. Хөнгөн цагаан ялтас нь нь хий болон агаарыг нэвтрүүлдэггүй, халуунаар боловсруулсны дараа уян зөөлөн болон нугарамтгай шинж чанартай байдаг. Хөнгөн цагаан ялтсан цаасыг үйлдвэрлэхэд эрчим хүчийг ихээр хэрэглэдэг, мөн материалын нөөцийг үргүй хаягдал болгодог хэмээн байгаль орчныг хамгаалах байгууллагууд ихээхэн шүүмжилдэг. Хөнгөн цагаан ялтсан цаасыг заримдаа цагаан тугалган ялтас (оросоор станиоль, англ. tin foil) гэж буруугаар нэрлэх нь бас тохиолддог байна. 

Түүх

Хөнгөн цагаан ялтсан цаасны үйлдвэрлэлийн эхлэл нь дэлхийн нэгдүгээр дайны өмнөх жилүүдэд зорилгоо тодорхойлж, зарим тохиолдолд 20-р зууны дунд үе хүртэл үргэлжлүүлж байсан цөөн хэдэн бизнес эрхлэгчдийн нэртэй холбоотой юм.

1905 оны дөрөвдүгээр сарын 15-нд Швейцарын бизнес эрхлэгч Хайнрих Алфред Гаучи баглах буюу өнхрүүлэх процессыг ашиглан хөнгөн цагаан ялтсан цаас үйлдвэрлэх патент[1] авчээ. Энэ аргын зарчим нь нимгэлэн давтсан хөнгөн цагааныг өнхрүүлж, дараа нь хоёр хуваагаад давхарлан тавих гэх мэтээр 64 давхар болтол нь дээрх үйлдлийг давтана. Үүгээр ялтсан хөнгөн цагааны урагдахгүй байх чанар болон уян хатан чанар дээшлэхээс гадна нимгэлэн давтах аргаар ганцханыг гаргах бол энэ аргаар олныг нэг гаргах үндсэн ялгаатай юм. 

Хийх арга

Хөнгөн цагаан ялтсан цаасыг ихэвчлэн цэвэр хөнгөн цагаанаар (хөнгөн цагааны агуулга нь 99–99,9 %) хийдэг. Үүний тулд эхлээд урьдчилан 0,6–1,5 мм орчим зузаантай болтол нь хэд хэдэн өнхрүүлэн элдэх аргаар хүссэн зузаан хүртлээ хүйтнээр нь давтана. Маш нарийн буюу ялтсан цаас хийхийн тулд давхарлан өнхрүүлэн давтах ба элдэж дууссаны дараа нэг нэгээс нь салгадаг. Энэ арга нь хөнгөн цагаан ялтсан цаасны гадаргууг хоёр өөр өнгөтэй буюу нэг тал нь гялгар нөгөө гялгар биш тал нь бүдэг өнгөтэй болдог. Үүний шалтгаан нь элдэж буй элдүүр төмрийн гадаргуутай харьцаж буй хоёр тал нь маш толигор болох тул харьцангуй гялгар харагдах бол дотор талууд нь хөнгөн цагаан–хөнгөн цагаантайгаа шүргэлцэх тул гадаргуу нь бага зэрэг бэржгэртэй болон тийм гялгар өнгөтэй харагддаггүй байна. 

Элдэх үед хөнгөн цагаан нь хүчтэй хэлбэржилтэд орсны улмаас хатуу, хэврэг болдог. Тиймээс дараа зөөллөх халаалтын аргаар зөөлөн, уян хатан болгодог. 

Ном зүй

  • Otto Ernst Sutter: Fünfundzwanzig Jahre der Herstellung von Aluminiumfolien zu Teningen i. Breisgau. Festschrift zum 11. Jan. 1936. 47 S. Ill. Teningen i. Br. Aluminiumwerk Tscheulin G.m.b.H., 1936
  • Rudolf Weber: Webers Taschenlexikon Aluminium – Der Werkstoff von A-Z. 1. Auflage. GDA, Düsseldorf, 2007, ISBN 3-937171-20-7

Эх сурвалж

  1. Schweizerisches Patent CH 33290 "Papier métallique"

No comments:

Post a Comment

Хүлцэл (техник)

Хүлцэл гэж ямарваа нэг системийн төлөв байдлыг нэрлэх ба тухайн системийн хэвийн байдалд сөргөөр нөлөөлөн гажуудал үүсгэх эсвэл энэ гажуудл...

Хамгийн их уншсан өгүүллэг